“Career week”: “Job fair” өдөрлөгт 60 гаруй ажил олгогч оролцлоо

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2024-05-10 20:02:25

ХААИС, Эдийн засаг, бизнесийн сургуулийн “Career week”-ийн лхагва гарагт “Job fair” ажил олгогч болон оюутнуудын уулзалт өдөрлөгийг зохион байгууллаа.

Тус өдөрлөгт бизнесийн салбарын ажил олгогч 60 гаруй байгууллага, компани оролцож оюутнуудыг ажлын байранд дадлага хийлгэх, цагийн болон үндсэн ажлын байраар хангах, ажилд шууд зуучлах үйл ажиллагаа болов

Өдөрлөгт хүрэлцэн ирсэн байгууллагууд нь ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуультай байгуулсан хамтын ажиллагааны гэрээнд тусгасны дагуу оюутнуудыг 2024 оны 01 дүгээр сараас “Цалинтай дадлагажих хөтөлбөр”-т хамруулсан бөгөөд зарим байгууллага нь үргэлжлүүлэн үндсэн ажилтнаар ажиллах санал тавьсан байна. Тухайлбал “Голомт банк”-ны зүгээс төгсөх ангийн оюутнуудад үргэлжлүүлэн үндсэн ажлын байрны урилга гардуулсан нь өнөөдрийн өдөрлөгийн онцлох үйл явдал байв.

“Job fairөдөрлөгт оролцсон аж ахуй нэгж, байгууллагуудад болон хамтран зохион байгуулсан MSDI Consulting Group-д талархсанаа илэрхийлье.