Азийн Мал эмнэлгийн холбооны 23 дугаар их хуралд урьж байна

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2024-05-14 13:59:46

Азийн Мал эмнэлгийн холбооны 23 дугаар их хурал (Federation of Asian Veterinary Associations Congress (FAVA-2024))-ыг БНСУ-ын Дэжон хотноо 2024 оны 10 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд БНСУ-ын Мал эмнэлгийн холбооноос зохион байгуулна.

Тус хуралд Азийн Мал эмнэлгийн сургуулиудын холбооны (AAVS) гишүүн Монгол Улсын ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуулийн бакалаврын хөтөлбөрт суралцаж буй 4 хүртэлх оюутныг үнэ төлбөргүй бүртгүүлэх эрх болон гольфийн тэмцээн, оройн хүлээн авалтад оролцох эрхээр урамшуулах тул та бүхнийг оролцохыг урьж байна.

Бусад зардал болох нислэгийн тийз, байр, хоолны зардлыг оюутан өөрөө хариуцна.

Хуралд оролцох хүсэлтэй, санхүүгийн боломж эсвэл ивээн тэтгэх байгууллагын дэмжлэгтэй оюутнуудыг хавсаргасан өргөдлийн маягтыг бөглөж, 2024 оны 05 дугаар сарын 24-ний дотор veterinary@muls.edu.mn хаягаар илгээнэ үү.

Азийн Мал эмнэлгийн холбооны цахим хуудсаар зочилно уу https://www.fava2024.org/