ХААИС-ийн Удирдах зөвлөлд багшийн төлөөллийг сонголоо

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2024-05-27 18:08:21

ХААИС-ийн Удирдах зөвлөлд багшийн төлөөлөл сонгох хамт олны хурлыг 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулж санал хураалаа.

Цахим санал хураалтын дүнгээр ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн Хөдөө аж ахуй, хэрэглээний эдийн засгийн тэнхимийн багш Г.Ганзориг, ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга М.Эрдэнэбаяр, Хэрэглээний шинжлэх ухаан сургуулийн Биологи, аялал жуулчлалын тэнхимийн эрхлэгч Ч.Ууганбаяр нар олонхын санал авч ХААИС-ийн Удирдах зөвлөлийн багшийн төлөөлөлд сонгогдлоо.

ХААИС-ийн Удирдах зөвлөлд багш нараа төлөөлөхөөр сонгогдсон багш нартаа баяр хүргэж, ажлын амжилт хүсье.