ХААИС ОХУ-ын Эрхүүгийн Хөдөө аж ахуйн академийн хамтран хэрэгжүүлж буй хос хөтөлбөрийн хүрээнд ХААИС-ийн Инженер технологийн сургуулиас цахилгаан хангамж мэргэжлийн 2, Мал эмнэлгийн сургуулиас малын эмч мэргэжлийн 2, Агроэкологийн сургуулиас геодезийн инженер мэргэжлийн 1, нийт таван оюутан ОХУ-ыг зорилоо.
Эдгээр оюутан 2024-2025 оны хичээлийн жилд ОХУ-ын Эрхүүгийн Хөдөө аж ахуйн академид тус улсын Засгийн газрын зуун хувийн тэтгэлгээр суралцах юм.