БНСУ-ын Чүнгбүг (Chungbuk) үндэсний их сургууль нь 1951 онд байгуулагдсан, 14 бүрэлдэхүүний сургууль, 8 судалгааны их сургуулиас бүрддэг Солонгосын шилдэг улсын их сургуулиудын нэг юм.
Шаардлага:
Тэтгэлэг: Сургалтын төлбөр болон бүртгэлийн хураамжаас чөлөөлөгдөнө.
*Дотуур байрны хагас жилийн төлбөр:
- 7 өдрийн хоолтой (Даваа-Ням)-1 600 000 KRW
- 5 өдрийн хоолтой (Даваа-Баасан)-1 500 000 KRW
*Эрүүл мэндийн даатгал: 80,000KRW(1 жил), 56,000KRW (6 сар)
Бүрдүүлэх материалууд (бүх материалууд англи эсвэл солонгос хэл дээр байна)
Суралцах хугацаа: 1-2 улирал
Хичээл болон хөтөлбөрийн мэдээлэлтэй доорх холбоосоор орж танилцана уу.
Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа: Бүрдүүлсэн бичиг баримтыг international@muls.edu.mn хаягаар зөв дарааллын дагуу нэг багц PDF файл болгон 2024 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдрийн 10:00 цагаас өмнө ирүүлнэ үү.
Шалгаруулалтад тэнцсэн ч хувийн шалтгаанаар суралцах боломжгүй болсон тохиолдолд холбогдох мэргэжилтэнд доорх хаягаар яаралтай мэдэгдэхийг мөн анхаарна уу.
Дутуу болон алдаатай бичиг баримт хүлээн авахгүй ба өргөдөл авах хугацааг сунгахгүй тул тодруулах зүйл байвал international@muls.edu.mn хаягаар урьдчилан холбогдож асууна уу.
Эцсийн шалгаруулалтыг Чүнгбүг (Chungbuk) үндэсний их сургуулиас хийх бөгөөд дээрх материалууд болон нэмэлт материалыг дахин шаардах магадлалтайг анхаарна уу.
Өргөдлийн маягтуудыг international@muls.edu.mn хаягаар бүртгүүлж авна уу.
Гадаад харилцаа, түншлэлийн алба