БНСУ-ын Гёнсан үндэсний их сургууль 2025 оны хаврын улирлын оюутан солилцооны хөтөлбөр зарлалаа

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2024-10-01 17:25:32

БНСУ-ын Гёнсан (Gyeongsang national university) үндэсний их сургууль нь 1948 онд байгуулагдсан, Гённам аймагт байрладаг, 5 кампус, 17 коллежоос бүрддэг Солонгосын шилдэг 10 их сургуулийн нэг юм.

 

Хамрах хүрээ: Бакалавр болон магистрын оюутнууд

Хамрагдах хугацаа: 1 семестр эсвэл 1 жил

Хичээл эхлэх хугацаа: 2025 оны 03 дугаар сарын 01  

Тавигдах шаардлага: Солонгос хэлний хос хөтөлбөрийн ангид суралцдаг байх эсвэл солонгос хэлний мэдлэгтэй байх

Зардал:

*семестрийн зардал

Өргөдлийн хураамж болон сургалтын төлбөр - Чөлөөлөгдөнө
Байр - 546,250-673,900 KRW /өрөөний төрлөөс шалтгаална/
Хоол - 408,000-660,000 KRW /хоолны сонголтоос шалтгаална/
Эрүүл мэндийн даатгал (сар) - 84,150 KRW
Ном, сургалтын материал - 100-150 KRW

Бүрдүүлэх материал:

  1. Өргөдлийн маягт (Маягт A)
  2. Байрны өргөдлийн маягт (Маягт B)
  3. Эрүүл мэндийн маягт (Маягт C)
  4. Санхүүгийн мэдээлэл ба санхүүгийн дэмжлэг үзүүлэх баталгаа (Маягт D)
  5. Хувийн мэдээллийг энэ хөтөлбөрт зориулан ашиглаж болох зөвшөөрлийн маягт (Маягт Е)
  6. Суралцах төлөвлөгөө (Маягт F) *Англи эсвэл Солонгос хэл дээр
  7. Өөрийн танилцуулга (Маягт G) *Англи эсвэл Солонгос хэл дээр
  8. Мэргэжлийн багшаас авсан тодорхойлох захидал *Англи эсвэл Солонгос хэл дээр
  9. Дүнгийн тодорхойлолт *Англи эсвэл Солонгос албан орчуулгатай байх
  10. Гадаад паспортын хуулбар
  11. 3,5*4,5 харьцаатай 2 хувь цээж зураг /Нэгийг нь өргөдлийн маягт дээр нааж, нэгийг нь Солонгост ирсний дараа Гёнсан ҮИС-ийн Гадаад харилцаанд өгнө/

Санхүүгийн баталгаа (Өөрийн эсвэл эцэг эхийн нэр дээрх дансны):

• 1 улирал суралцахаар бол US$ 8000

• 2 улирал суралцахаар бол US$ 12000

Өргөдлийн материал хүлээж авах сүүлийн хугацаа: 2024.10.25

Дэлгэрэнгүймэдээлэл авах имэйлхаяг: international@muls.edu.mn

Хаяг: Захиргааны байр, 205 тоот

Өргөдлийн маягтуудыг international@muls.edu.mn хаягаар бүртгүүлж авна уу.

 

Гадаад харилцаа, түншлэлийн алба