БНСУ-ын Жонбукийн их сургууль (Jeonbuk national university) болон Монгол Улсын Хөдөө аж ахуйн их сургуультай хамтран хэрэгжүүлдэг 2+2 хос хөтөлбөрийн элсэлт зарлалаа.
Тавигдах шаардлага:
- ХААИС-ийн бакалаврын 3 дугаар ангийн оюутан байх
- Голч оноо 2.75 буюу түүнээс дээш байх
- Солонгос хэлний TOPIK 4 ба түүнээс дээш түвшинтэй байх
- ХААИС-д 65-70 кредит амжилттай үзэж судалсан байх
Бүрдүүлэх материал: *Монгол хэл дээрх бүх материалыг англи эсвэл солонгос хэлний орчуулгын хамт өгөх шаардлагатай. Сурах төлөвлөгөөг зөвхөн солонгос хэл дээр гараар бичсэн байна.
- Өргөдлийн материал (ГХТА-ны international@muls.edu.mn хаягт хүсэлт илгээж өргөдлийн маягт авна. Өргөдлийн маягтыг солонгос эсвэл англи хэл дээр бөглөнө)
- Сурах төлөвлөгөө (Солонгос хэлээр гараар бичсэн байх)
- Тодорхойлох захидал (Анги удирдсан багш эсвэл мэргэжлийн хичээлийн багшаар англи хэлээр бичүүлж, гарын үсэг зуруулсан байна)
- Сургуулийн тодорхойлолт (Солонгос хэлээр орчуулж, баталгаажуулсан байна)
- Сургуульд элссэн батламж (Солонгос хэлээр орчуулж, баталгаажуулсан байх)
- Дүнгийн тодорхойлолт (Солонгос хэлээр орчуулж, баталгаажуулсан байна)
- Солонгос хэлний TOPIK шалгалтын сертификат (4 дүгээр түвшин)
- Гадаад паспортын хуулбар
- Бүрэн дунд боловсролын батламж (Солонгос хэлээр орчуулж, апостиль авсан байна)
- 3.5x4.5 хэмжээтэй цээж зураг 2 хувь
Тэтгэлэг:
- Шалгаруулалтад тэнцсэн 5 оюутныг сургалтын төлбөр болон байрны төлбөрөөс чөлөөлнө.
- Оюутны тоо 5-аас илүү байх тохиолдолд бичиг баримтын бүрдүүлэлтэд үндэслэн хамгийн сайн дүнтэй эхний 5 оюутныг сонгоно. 5 оюутны тоонд багтаагүй бол сургалтын төлбөр болох 1.991.000-2.670.500 вон (1 семистрт)-ыг Жонбук ҮИС-д төлөх үүрэгтэй.
- Тэтгэлэгт хамрагдсан оюутан сургуулиа төгсөлгүй гарах тохиолдолд сургалтын төлбөрөө буцаан (Байгалийн болон давагдашгүй хүчин зүйлээс бусад тохиолдолд) төлнө.
Өргөдлийн материал хүлээн авах хугацаа: 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хүлээн авна.
Бүрдүүлэх материал болон дэлгэрэнгүй мэдээллийг ХААИС-ийн Захиргааны байрны 25 тоотоос авах буюу international@muls.edu.mn хаягт хандан имэйлээр авч болно.