ХААИС-ийн оюутны клубуудын нээлттэй өдөрлөг зохион байгууллаа

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2024-10-22 15:36:20

ХААИС-ийн Сургалт, цахим шилжилтийн бодлогын газрын Оюутны хөгжил, үйлчилгээний алба, ХААИС-ийн Оюутны холбоо хамтран “ХААИС-ийн оюутны клубуудын нээлттэй өдөрлөг”-ийг оюутны байгууллага, клубуудын үйл ажиллагааг өргөжүүлэх, дэмжих зорилготой зохион байгууллаа.

Оюутны клубуудын нээлттэй хаалганы өдөрлөгт

  • Цэнгээнт бүжгийн Хатантуул бүжгийн клуб
  • "Ирээдүйн сео" илтгэл, мэтгэлцээний клуб
  • MULS Finance-IFA
  • “Шагайн харваа” клуб
  • “Dijital solution” зураг, видео, подкаст хийх клуб
  • Оюутны umoney карт захиалах emongolia-ийн үйлчилгээ
  • “Агро робот” клуб
  • Thank’s клуб
  • Казак оюутнуудын клуб
  • “Helpers” компьютер, программ хангамжийн клуб

зэрэг тус сургуульд үйл ажиллагаа идэвхтэй явуулдаг оюутны мэргэжлийн болон сонирхогчийн клубууд зорилго, үйл ажиллагаагаа танилцуулж, гишүүнчлэл явуулж оюутнуудад цагийн ажил олгогч байгууллага “Миний дэлгүүр”, “Оргил” сүлжээ дэлгүүр, “Пицца хат”, Rosewood ресторан хүрэлцэн ирж оюутнуудад ажлын байр танилцууллаа.

Өдөрлөгөөр нээлттэй микрофон ажиллуулж оюутнууд нэг өдрийг дуу хууртай хөгжөөнт тоглоомтой, мэргэжил, сонирхлын дагуу клубт элсэж, үйл ажиллагааны мэдээ мэдээлэл авч өнгөрүүллээ.

Өдөрлөгийн хүрээнд Оюутны хөгжил, үйлчилгээний алба, ХААИС-ийн Оюутны холбоо хамтран ХААИС-ийн удирдлага, оюутнуудын нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн үеэр оюутнууд сургуулийн орчны тохижилт, эрүүл ахуй, чөлөөт цагаа өнгөрөөх спорт заал, танхимын хангамж хүрэлцээ, оюутны дотуур байрны тохижилт, цахилгаан дулаан, үйлдвэрлэлийн дадлага, туршлага хийх орчин нөхцөл, багаж төхөөрөмж, санхүүжилт, багшийн харилцаа хандлага, номын сангийн ажиллах цаг, хүрэлцээ зэрэг асуудлаар санал, шүүмж хэлж удирдлагууд тодорхой хариулт тайлбар өглөө.