Төрийн банкны хамт олон ХААИС-ийн багш нартай хамтдаа мод тарилаа

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2024-12-17 17:37:48

ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургууль, Инженер, технологийн сургуулийн багш мэргэжилтнүүд, Төрийн банкны хамт олон хамтран ХААИС-ийн орчны гурван хэсэг талбайд агч болон шар хуас модны тарьцыг суулгаж моджууллаа.

Инженер, технологийн сургуулийн оюутнуудын зохион бүтээсэн нүх ухах шурган төхөөрөмжөөр суулгацын нүхийг урьдчилан ухаж бэлтгэсэн нь мод тарих явцыг хялбаршуулж хугацааг хэмнэсэн бол Төрийн банкнаас модны тарьц болон тарих үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлсэн байна.