“Хөдөө аж ахуйд зориулагдсан дроны технологи, хэрэглээ” эрдэм шинжилгээний бага хурал боллоо

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2024-06-21 12:53:04

Монгол улсын засгийн газар, Боловсрол Шинжлэх Ухааны яамнаас хэрэгжүүлж буй 1000 инженер бэлтгэх “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд Хөдөө аж ахуйн их сургууль болон Япон улсын Ямагатагын их сургуультай хамтарсан “Хөдөө аж ахуйд зориулагдсан дроны хэрэглээ” төслийн доктор И.Мягмаржав ахлагчтай баг, Агроэкологийн сургуулийн газрын менежментийн тэнхимээс зохион байгуулж буй “Хөдөө аж ахуйд зориулагдсан дроны технологи, хэрэглээ” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг ХААИС-ийн хурлын танхимд 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр зохион байгууллаа.

Тус хуралд Ямагата их сургуулийн “Smart forest” лабораторийн профессор Ларру Лофенз, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий газар, Шинжлэх ухааны академи, Газарзүй, геоэкологийн хүрээлэн, “Инженер геодези” ХХК зэрэг төрийн болон хувийн хэвшлийн олон байгууллагын төлөөлөл хүрэлцэн ирж илтгэл хэлэлцүүлэв.