“Монгол Улсад Тахианы аж ахуйн лаборатори байгуулах, мэдлэг солилцох” төслийг хэрэгжүүлэх санамж бичиг байгуулав

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2024-07-02 11:55:40

БНХАУ-ын Ляонин хөдөө аж ахуйн мэргэжил техникийн дээд сургууль, Хэфэн группийн “Шэньян Фэнмэй биотехнологи” ХХК, Монгол Улсын Хөдөө аж ахуйн их сургууль,  “Нэг бүс нэг зам” олон улсын хөгжлийн судалгааны академийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор дөрвөн тал харилцан тохиролцсоны дагуу 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр “Монгол Улсад Тахианы аж ахуйн лаборатори (Мози лаборатори) байгуулах, мэдлэг солилцох” хамтын ажиллагааны төслийг хэрэгжүүлэхээр хамтран ажиллах үүрэг хариуцлагын санамж бичгийг байгууллаа.

Тус арга хэмжээнд “Нэг бүс нэг зам” олон улсын хөгжлийн судалгааны академийг төлөөлж тэргүүн Ж.Хишигжаргал, гүйцэтгэх захирал Лью Яацун, дэд захирал Б.Халиун, үйл ажиллагаа хариуцсан захирал Б.Сүнжидмаа, Монгол Улсын Хөдөө аж ахуйн их сургуулийг төлөөлж ректор Б.Баасансүх, Гадаад харилцаа, түншлэлийн албаны дарга Ц.Сүхтулга, Хэфэн группийн “Шэньян Фэнмэй биотехнологи” ХХК-ийг төлөөлж тэргүүн Liu Zhiyong, Ляонин хөдөө аж ахуйн мэргэжил техникийн дээд сургуулийг төлөөлж ректор Yu Haiqiu болон албаны бусад хүн оролцлоо.