Солонгосын нийслэл Сөүл хотод байрладаг 118 жилийн түүхтэй Донгүк их сургууль (Dongguk university)-ийн зуны хөтөлбөрийн бүртгэл эхэллээ.
Хөтөлбөрийн агуулга: Солонгос болон олон улсын оюутнууд зуны амралтаараа Донгүк их сургуулиас хэрэгжүүлж буй кино-хэвлэл мэдээлэл, хэл-соёл, бизнес-инженерчлэл, хүмүүнлэг- нийгмийн шинжлэх ухааны чиглэлээрх хөтөлбөрт хамрагдах боломжтой юм. Мөн энэхүү хөтөлбөрт танхимын сургалтаас гадна Солонгос улсын түүх, нийгмийн хөгжилтэй танилцах тусгай аяллууд багтсан.
Сургалтын хөтөлбөр:
Хөтөлбөр эхлэх, дуусах хугацаа:
- I хэсэг: 2025 оны 06 дугаар сарын 21-ээс 07 дугаар сарын 05
- II хэсэг: 2025 оны 07 дугаар сарын 06-аас 07 дугаар сарын 19
Төлбөр: Бүртгэлийн хураамж: 100,000 вон
Сургалтын төлбөр: 1,200,000 вон
Эрүүл мэндийн даатгал: 15,000 вон
Дотуур байрны төлбөр:
I хэсэг | 2025/06/21-2024/07/05 | 340 000 вон |
II хэсэг | 2025/07/06-2024/07-19 | 320 000 вон |
I-II хэсэг | 2025/06/21-2024/07/119 | 620 000 вон |
Тэтгэлэг: Хамтын ажиллагаатай их сургуулийн оюутны сургалтын төлбөрийг 50 хувь хөнгөлнө.
Бүрдүүлэх материал:
Сургалтын төлбөрийг бүрэн шилжүүлсний дараа элссэнд тооцно.
Бүртгэл: Бүртгүүлэх хүсэлтийг 2025 оны 05 дугаар сарын 20-ны 17 цаг хүртэл ХААИС-ийн Захиргааны байрны 205 тоот, Гадаад харилцаа, түншлэлийн албанд хүлээн авна. Хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээллийг international@muls.edu.mn-хаягаар лавлана уу.
Гадаад харилцаа, түншлэлийн алба