ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Санкт-Петербургын Эрдэм шинжилгээний төв, Алтайн хязгаарын ХААИС хамтран ОХУ-ын Алтайн хязгаар Барнаул хотноо 2025 оны 06 дугаар сарын 03-06-ны өдрүүдэд зохион байгуулагдах "Хөдөө аж ахуйн тоон технологийн шилжилт ба органик үйлдвэрлэл" сэдэвт 5 дахь удаагийн олон улсын эрдэм шинжилгээний бага хурал (ADOP-2025)-д оролцохыг урьж байна.
Хурлын хамрах хүрээ:
- Мал аж ахуй, загасны аж ахуйн тоон технологи ба автоматжуулалт
- Газар тариалангийн үйлдвэрлэлийн автоматжуулалт, тоон технологи
- Органик хөдөө аж ахуй
- Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн байгалийн нөөцийн зохистой ашиглалт ба экологи
- Хөдөө аж ахуйн робот техникийн хөгжүүлэлт ба ашиглалт
Тус олон улсын эрдэм шинжилгээний бага хурлын редакцын зөвлөлөөр хүлээн зөвшөөрөгдсөн өгүүллийг Springer хэвлэлийн газраас эрхлэн гаргадаг Scopus болон Springerlink-д бүртгэлтэй Smart Innovation Systems and Technologies англи хэл дээр хэвлэгддэг цуврал бүтээлд хэвлүүлнэ.
Өгүүллийг англи хэл дээр 10-12 нүүрэнд багтаан https://adop.nw.ru/2023/documents/T1-book.zip шаблон ашиглан бэлтгэж 2025 оны 03 дугаар сарын 02-ны өдөр багтаан http://ia.spcras.ru/index.php/adop2025 цахим санд илгээнэ.
Дэлгэрэнгүй мэдээллийг https://adop.nw.ru/2025/ цахим хуудаснаас авна уу.