Японы Уцуномия их сургуулийн хэл, соёлын нэг жилийн тэтгэлэгт хөтөлбөрт урьж байна

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2025-03-20 19:13:42

Японы Боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан, технологийн яам (MEXT) нь 2025 оны MEXT тэтгэлэгт хөтөлбөрийг зарлаж байна.

Энэхүү тэтгэлэг нь Япон хэл, соёл судлах (Япон судлалын оюутнууд) хүсэлтэй оюутнуудад зориулагдсан бөгөөд тус тэтгэлэгт хөтөлбөрт хамтын ажиллагаатай их сургуулиудын оюутнууд хамрагдах боломжтой юм.

Энэхүү хөтөлбөр нь оюутан солилцооны хөтөлбөрөөс ялгаатай бөгөөд үндсэн зорилго нь зөвхөн Япон хэл сурах юм. Япон судлалын оюутнууд өөрсдийн судалгааны сэдвийг сонгон, зохих багшийн удирдлага дор судалгаа хийж, үр дүнгээ бичиж, танилцуулах шаардлагатай.

Шаардлага:
Өргөдөл гаргагч нь сүүлийн 2 жилийн дотор Япон хэлний түвшин тогтоох шалгалтын (JLPT) N2 эсвэл N1 түвшнээс дээш хэлний онооны гэрчилгээ (дунджаар баталгаажсан хуулбар)-тэй байх шаардлагатай.

Материал хүлээн авах хугацаа:

  1. Өргөдөл гаргагч нь 2025 оны 03 дугаар сарын 25 (Мягмар)-ны өдрөөс өмнө international@muls.edu.mn хаягаар материалаа ирүүлнэ үү. (Нэг их сургуулиас зөвхөн нэг өргөдөл гаргагчийг хүлээн авна.)
  2. Өргөдөл гаргагч нь онлайн эсвэл имэйл ярилцлагад орох шаардлагатай. Уцуномия их сургуулийн Олон улсын харилцааны төвийн багш нар өргөдөл гаргагчтай шууд холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.
  3. Өргөдлийн маягтыг эндээс татна уу.

Өргөдлийн удирдамжид тодорхой заагаагүй боловч Уцуномия их сургууль нь өргөдөл гаргагчийн эрүүл мэндийн байдлыг шалгах үүрэгтэй тул өргөдлийн маягттай хамт эрүүл мэндийн тодорхойлолтоо ирүүлнэ үү.

 

Гадаад харилцаа, түншлэлийн алба