"Мал сүргийн генетик нөөцийг судлах, төлөвлөх, тайлагнах ур чадварыг эзэмшүүлэх" тав хоногийн сургалт зохион байгууллаа

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2025-03-26 18:00:05

ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургууль “Малын генетик нөөцийг судлан хөгжүүлэх, төлөвлөх, тайлагнах” ур чадвар олгох, мэргэшүүлэх сургалтыг 2025 оны 03 дугаар сарын 21-25-ны өдрүүдэд онол практик хосолсон хэлбэрээр зохион байгуулав.

Сургалтад мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллагын багш нар, аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, сум, дүүргийн Хөдөө аж ахуйн тасгийн Мал аж ахуйн үйлдвэрлэлийн төлөвлөлт, технологи, мал үржүүлэг, технологийн ажил үйлчилгээний хяналтын улсын байцаагч, малын удам зүйн үнэлгээ, үржил, селекци, малын генетик нөөцийн бүртгэл, мэдээлэл, малын бэлчээрийн менежмент, хөнгөн, жижиг дунд үйлдвэрлэл, хоршоо хариуцсан 140 гаруй мэргэжилтэн хамрагдлаа.