ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургууль “Малын генетик нөөцийг судлан хөгжүүлэх, төлөвлөх, тайлагнах” ур чадвар олгох, мэргэшүүлэх сургалтыг 2025 оны 03 дугаар сарын 15-22-ны өдрүүдэд онол практик хосолсон хэлбэрээр зохион байгуулав.
Сургалтад 140 гаруй мэргэжилтэн оролцож, ХААИС-ийн ректор Б.Баасансүх, Эрдэм шинжилгээ, инновацын газрын захирал Э.Төмөртогтох, Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн захирал Д.Гүрбазар тэргүүтэй удирдлага, багш нарын төлөөлөл мэргэжилтнүүдэд сертификат гардуулж дурсгалын зураг татууллаа.