ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн “Тэжээл бэлчээр судлал”, “Мах, сүү үйлдвэрлэлийн технологи”, Инженер, технологийн сургуулийн “Механик инженерчлэл”, Дархан-Уул аймаг дахь салбар сургуулийн “Усны барилга, байгууламж” хөтөлбөр тус тус 5 жилээр магадлан итгэмжлэгдэж, 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр магадлан итгэмжлэлийн гэрчилгээгээ гардан авлаа. Хөтөлбөр нь магадлан итгэмжлэгдсэн бүрэлдэхүүн болон салбар сургуулийн баг, хамт олонд халуун баяр хүргэж, эрдэм номын их үйлсэд амжилтын дээдийг хүсье.