ХААИС-ийн ректор Б.Баасансүх Хөвсгөл аймгийн Рашаант сумын Засаг дарга Э.Мягмарцогт нар орон нутагт шаардлагатай мэргэжилтэн, сургалтын хэрэгцээг тодорхойлох, хамтран сургах, бэлтгэх шинжлэх ухааны ололтыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнд бий болсон шинэ мэдлэгийг түгээх, орон нутгийн аж ахуйн нэгж байгууллага, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн амьдралын чанарыг сайжруулахад хойд бүсийн зөвлөн нэвтрүүлэх төвийн үйл ажиллагааг дэмжих зорилготой хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.
Хамтын ажиллагааны хүрээнд ХААИС-ийн хүний нөөц, сургалт судалгаанд түшиглэн аж ахуйн нэгж, байгууллагуудад эрдэм шинжилгээ судалгааны үр дүнг нэвтрүүлэх, инновацын бүтээгдэхүүнийг хөгжүүлэх, шинэ технологи бий болгох судалгаа төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх, шинжлэх ухаан, технологи, инновацын үр дүнг нийтэд түгээх, орон нутагт шаардлагатай хөдөө аж ахуйн мэргэжилтний эрэлт, хангамжийн байдлыг хамтран судлах хүний нөөцийг бэлтгэх талаар бодлого боловсруулж, хэрэгжүүлэхэд хамтран ажиллах болов.