Модон бөмбөгийн улсын аварга шалгаруулах оюутны тэмцээний шилдгүүд тодорлоо

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2025-05-21 17:08:03

Модон бөмбөгийн улсын аварга шалгаруулах 2025 оны оюутны тэмцээнийг Хөдөө аж ахуйн их сургууль, Монголын оюутны спортын холбоо хамтран 05 дугаар сарын 08, 09-ний өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулав.

Тэмцээнд Хөдөө аж ахуйн их сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургууль, Дотоод хэргийн их сургууль, Их засаг олон улсын их сургууль, Мон Алтиус БТДС, Үндэсний биеийн тамирын дээд сургууль гэсэн 6 их, дээд сургуулийн 9 багийн 68 тамирчин хоёр өдрийн турш холимог хос, талбайн цохилтын эмэгтэй, эрэгтэй төрлөөл хурд хүч, оюун ухаанаа сорин өрсөлдлөө.

Холимог хосын төрөлд:

-          - Алтан медалийг ХААИС-ийн оюутан Б.Мөнхтогтох, Ч.Дударий нар 58 оноогоор

-          - Мөнгөн медалийг ХААИС-ийн оюутан И.Доржхорол, Т.Ганзул нар 58 оноогоор /онооны чанараар/

-          - Хүрэл медалийг Мон-Алтиус БТДС-ийн оюутан Л.Отгонбаатар, Т.Пүрэвжаргал нар 62 оноогоор

Талбайн цохилтын эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд:

-          - Алтан медалийг ХААИС-ийн оюутан Б.Алтанцоож

-          - Мөнгөн медалийг ХААИС-ийн оюутан Д.Отгонбат

-          - Хүрэл медалийг ХААИС-ийн оюутан Б.Мөнхтогтох

Талбайн цохилтын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд:

-          - Алтан медалийг ХААИС-ийн оюутан У.Нарантунгалаг

-          - Мөнгөн медалийг ХААИС-ийн оюутан Ж.Номинхур

-          - Хүрэл медалийг ҮБТДС-ийн оюутан Б.Жаргалмаа тус тус хүртлээ.

 

Багийн нэгдсэн дүнгээр тэргүүн байрт ОУХМ Ж.Загас дасгалжуулагчтай ХААИС-ийн баг шалгарч алт, дэд байрт спортын мастер, улсын шүүгч М.Ганболд дасгалжуулагчтай Мон Алтиус БТДС-ийн баг шалгарч мөнгө, гуравдугаар байрт Г.Сугаррагчаа дасгалжуулагчтай Дархан-Уул аймаг дахь ШУТИС-ийн салбар сургуулийн баг шалгарч хүрэл медалийн эзэд боллоо.

Тэмцээнд идэвхтэй оролцон амжилтаа ахиулсан баг, тамирчид, дасгалжуулагчдадаа болон тэмцээнийг зохион байгуулах талбайн нөхцөл боломжоор дэмжсэн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хамт олонд талархал илэрхийлье.

ХААИС-ийн Биеийн тамирын тэнхимийн хамт олон Модон бөмбөгийн улсын аварга шалгаруулах 2025 оны оюутны тэмцээнийг өндөр түвшинд зохион байгуулсанд Монголын оюутны спортын холбоо, Монголын Модон бөмбөгийн холбоо, баг, тамирчид, хөгжөөн дэмжигчид талархав.