Хамтын ажиллагааны хүрээнд хөдөө аж ахуйн чиглэлээр хөнгөлөлттэй сургана

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2025-06-03 10:40:09

ХААИС-ийн удирдлагууд орон нутагт томилолтоор ажиллаж Хөвсгөл аймгийн засаг дарга Л.Төмөрбаатар, болон албаны бусад хүнтэй  уулзав.  Уулзалтаар Хөдөө аж ахуйн их сургуулийн захирал, профессор Б.Баасансүх, Хөвсгөл аймгийн засаг дарга Л.Төмөрбаатартай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Санамж бичгий хүрээнд хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний судалгаа хөгжүүлэлт, инновацын бүтээгдэхүүнийг нутагшуулах, их сургуулийн шаталсан сургалтад орон нутгийн аж ахуйн нэгж, байгууллагын мэргэжилтэн, иргэдийг хөнгөлөлттэй нөхцөл, хялбаршуулсан үйлчилгээ, богино хугацаагаар сургахаар санал солилцлоо.