БНУзбУ-ын ХАА-н сайд, академич Ибрахим Авдурахмонов тэргүүтэй, Узбекистан улсын ХААЯ-ны төлөөлөгчид 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Монгол улсын ХААШУА-д айлчилж, тус академийн ерөнхийлөгч, академич А.Бакей болон академийн тэргүүлэгч гишүүдтэй уулзалт зохион байгуулж цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэл, арга хэлбэрийн талаар санал солилцов.
Уулзалтын үр дүнд Монгол Улсын ХААШУА, БНУзбУ-ын ХААЯ хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулахаар тохиролцож, санамж бичигт БНУзбУ-ын ХАА-н сайд, академич Ибрахим Авдурахмонов болон Монгол улсын ХААШУА-ийн ерөнхийлөгч, академич А.Бакей нар гарын үсэг зурж баталгаажуулав. Ингэснээр хоёр орны судлаачид шинэ таримлын судалгаа, хөгжүүлэлт, таримлын генетик нөөцийн солилцоо, ургамал хамгаалал, малыг өвчин эмгэгээс сэргийлэх, малын үржүүлэг, селекц, ХАА-н гаралтай бүтээгдэхүүний боловсруулалт, ХАА-н тогтвортой хөгжил, судлаачдын чадавхжуулах зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж бүрдэж байна.
Уг уулзалтанд Монгол улсын ХААШУА-ийн талаас, тус академийн тэргүүлэгч гишүүд академич Ш.Дэмбэрэл, академич Ч.Содномцэрэн, дэд ерөнхийлөгч, профессор Б.Баттөр, эрдэмтэн нарийн бичгийн дарга, профессор Г.Гантулга, ХААИС-ийн ЭШИА-ны дарга, доктор Б.Баярмаа, профессор Ж.Батчулуун нар оролцов.
БНУзбУ-ын ХАА-н сайд, академич Ибрахим Авдурахмонов Монгол Улсын ХААШУА-ийн төлөөлөгчдийг БНУзбУ-д ойрын үед айлчилж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг нарийвчлан тохиролцохыг санал болгов.