“Бэлчээрийн мал аж ахуйн тогтвортой хөгжлийн бодлого, технологийн уялдаа: Монгол, Хятад улсын жишээн дээр” олон улсын эрдэм шинжилгээний хурал 06 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотноо Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд зохион байгуулагдлаа.
БНХАУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх Лю Жинжи, Монгол улсын ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжүүлэлтийг зохицуулах газрын дарга Ц.Мөнхнасан, Монгол улсын ХААШУА-ын ерөнхийлөгч, академич А.Бакей, Монгол Улсын ШУА-ын ерөнхийлөгч С.Дэмбэрэл нар эрдэм шинжилгээний хурлын нээлтэд үг хэлж, амжилт хүслээ.
БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Монгол улсын ХААИС, ӨМӨЗО-ны ХААИС, “Нэг бүс нэг зам” хамтын хөгжлийн судалгааны төв хамтран зохион байгуулсан энэхүү эрдэм шинжилгээний хуралд Монгол, Хятад, Шинэ Зеландын эрдэмтэн судлаачид бэлчээрийн мал аж ахуйн тогтвортой хөгжил, бэлчээрийн даацын судалгаа, бэлчээрийн таримал зэрэг сэдвээр илтгэл тавьж, санал бодлоо солилцлоо.