ХААИС-ийн оюутнууд БНХАУ-ын Баруун хойдын ХААИС-ийн зуны сургалтад хамрагдаж байна

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2025-07-07 17:16:44

Монгол Улс, БНХАУ-ын их сургуулиудын боловсролын солилцоо, хамтын ажиллагааг бэхжүүлэх, хүнсний салбарын эрдэм шинжилгээний харилцааг гүнзгийрүүлэх зорилгоор Held at Northwest A&F University (Баруун хойдын Хөдөө аж ахуйн их сургууль)-д зохион байгуулж буй багш, оюутан солилцооны зуны сургалтын хөтөлбөрт Монгол Улсын ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн Мах, сүү үйлдвэрлэлийн технологи мэргэжлийн 3, Хүнсний чанар аюулгүй байдал мэргэжлийн 2, Биотехнологи мэргэжлийн 2, нийт 7 оюутан БНХАУ-ын Засгийн Газрын зардлаар 2025 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 21 хоногийн хугацаатай хамрагдаж байна. Уг зуны сургалтын хөтөлбөрт ХААИС-ийн оюутнуудаас гадна ШУТИС, Технологийн дээд сургуулийн оюутнууд хамрагдаж буй юм.   

Оюутан залуусын сурах хүсэл тэмүүлэлд итгэл үзүүлж оролцох боломжоор хангаж өгсөн Шинжлэх ухаан технологийн сангийн хамт олонд талархал илэрхийлье.