Хангёны үндэсний их сургуулийн ректор И Вон Хээ-д ХААИС-ийн Хүндэт профессор цол олголоо

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2025-07-07 19:27:48

Монгол Улсын ХААИС болон БНСУ-ын Хангёны үндэсний их сургуультай 2003 оноос хамтын ажиллагаа эхлүүлсэн бөгөөд энэ хугацаанд тус сургуулиас 10 багш Хангёны үндэсний их сургуульд докторын зэрэг хамгаалсан байна.

Мөн МУ-ын газар тариалан, мал аж ахуйн салбарыг дэмжих, багш оюутан солилцооны гэсэн 3 шатны төслийг КОИКА байгууллагын санхүүжилтээр Хангёны үндэсний их сургуультай хамтран хэрэгжүүлж нийт 6.5 сая ам.долларын лоборатори, цех, технологи дамжуулах төвүүдийг байгуулсан. Давхардсан тоогоор урт болон богино хугацааны сургалтад 100 орчим багш, судлаачийг хамруулжээ.

Дээрх төслүүдийн үр дүн, хамтын ажиллагааны ололт амжилтыг үнэлэн ХААИС-ийн ректор, профессор Б.Баасансүх Хангёны үндэсний их сургуултийн ректор И Вон Хээ-д ХААИС -ийн Хүндэт профессор цол олголоо.