Хичээлийн жилийн нээлтээр магистрын диплом гардууллаа

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2025-09-09 18:43:51

ХААИС-ийн 2025-2026 оны хичээлийн жилийн нээлтийн өдөр магистрын диплом гардуулах үйл ажиллагаа боллоо. Диплом гардуулах үйл ажиллагаанд ХААИС-ийн удирдлагууд хүрэлцэн ирж магиструудад диплом, энгэрийн тэмдгийг гардуулан өглөө.

ХААИС-ийн 2025-2026 оны хичээлийн жилд Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн “Мал зүй” хөтөлбөрөөр С.Эрдэнэ-Очир, “Тэжээл, бэлчээр судлал” хөтөлбөрөөр Х.Дашням, Ж.Энхзаяа, Агро экологийн сургуулийн “Газрын кадастр” хөтөлбөрөөр Т.Болор, О.Батчимэг, Т.Эрдэнэзаяа, Б.Мөнхчимэг, Б.Сүрэнхүү, М.Номинзул, Д.Төмөрхүү, М.Оюун-Эрдэнэ, “Бэлчээр хамгаалал, нөхөн сэргээлт” хөтөлбөрөөр Б.Гүнмэргэн, П.Наранбаатар, Н.Булган, М.Наранбаяр, Л.Сүхбат, М.Мөнгөнтулга, “Экологи” хөтөлбөрөөр Л.Мөнхнаран, Т.Эрхэмбаяр, Эдийн засаг, бизнесийн сургуулийн “Бизнесийн удирдлага” хөтөлбөрөөр Г.Урангоо, Б.Даваахүү, Д.Мөнхзул, Б.Алтангэрэл, “Эдийн засаг” хөтөлбөрөөр С.Мөнх-Од, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн “Мэдээллийн систем” хөтөлбөрөөр М.Баярхүү, Б.Өнөрцэрэн, Б.Маралмаа, Л.Амаржаргал, “Химийн боловсруулалтын технологи” хөтөлбөрөөр У.Оюун-Эрдэнэ, Б.Байгалмаа нар магистрын зэргийн дипломоо гардан авлаа.

Дипломоо гардан авсан магиструудадаа баяр хүргэж, ажил амьдрал, эрдэм судалгааны ажилд нь амжилт хүсье.