Хатантуул хамтлаг “World cultural dance festival”-ийн "Шүүгчдийн таашаалд нийцсэн үзүүлбэр" цомын эзэн боллоо

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2025-09-10 15:54:11

International Young Follership /IYF/-ээс БНСУ-ын Жонжу (Jeonju) хотноо 2025 оны 07 дугаар сард “World cultural dance festival” буюу Дэлхийн бүжгийн өв соёлын наадмыг зохион байгуулж ХААИС-ийн “Хатантуул” бүжгийн хамтлаг эх орон болон сургуулиа сурталчлан амжилттай оролцлоо.  

“World cultural dance festival” энэ удаа Жонбукийн үндэсний их сургууль /Jeonbuk national university/ дээр зохион байгуулагдаж, 11 орноос төлөөлөн ирсэн хамтлагууд оролцсоноос “Хатантуул” хамтлаг “Алун гуа эхийн домог” сэдэвт үндэсний бүжгээр оролцож шүүгчдийн үнэлгээгээр 6 дугаар байрт шалгаран “Шүүгчдийн таашаалд нийцсэн үзүүлбэр” цомын эзэн болсон байна.

Хамтлаг ХААИС-ийн оюутан 30 бүжигчнээс бүрдэж, бүжгийн багш, дэглээчээр Ё.Дамчаабадгар, Т.Лхагвасүрэн, найруулагчаар Ж.Өнөржаргал, Л.Цолмон, зураглаачаар Б.Уламбаяр, эмчээр Г.Ганцэцэг, хувцас дизайн, оёдолчноор Х.Энхбаяр, н.Нараа, Ж.Насанжаргал нар ажиллаж, мөн зохион байгуулагч талаас 5 багш зөвлөмж, туслалцаа үзүүлэн хамтран ажиллалаа.  

Фестивалийн хүрээнд бүжгийн тэмцээнээс гадна спорт, лекци уулзалт, үзэсгэлэн худалдаа, аялал зэрэг олон талт үйл ажиллагаа зохион байгуулагдаж 2025 оны 07 дугаар сарын 13-ны өдөр өндөрлөжээ.

Тэмцээний бичлэгийг эндээс үзнэ үү.