Хөдөө аж ахуйн номын сан “Дэлхийн номын өдөр”-ийг “Хуудас бүрээр шинэ ертөнцийг нээе” уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ

Нийтлэгч : .
Огноо: 2025-05-02 18:39:10

Хөдөө аж ахуйн номын сан “Дэлхийн номын өдөр”-ийг “Хуудас бүрээр шинэ ертөнцийг нээе” уриатайгаар 2025 оны 04 дүгээр сарын 17-23-ны өдрүүдэд тэмдэглэлээ.

Энэ удаагийн “Дэлхийн номын өдөр”-ийг ХААИС-ийн багш, ажилтан, суралцагчдын эрэлт, хэрэгцээнд нийцүүлэн номын сангийн бүх төрлийн мэдээллийн үйлчилгээг хүргэх, сурталчлах” зорилготой сургалт, хэлэлцүүлэг, номын сангийн үйл ажиллагааг сурталчлан таниулах, шилдэг номын зохиогч, судлаач, уншигчийг алдаршуулах номын үзэсгэлэн, ном солилцоо, худалдаа, мэргэжил сурталчлах, АХА танин мэдэхүйн тэмцээн, музей болон зургийн үзэсгэлэн, төсөл хөтөлбөр, инновацын бүтээгдэхүүн, клубуудын танилцуулга зэрэг олон талт үйл ажиллагааг зохион байгууллаа.

- Номын үзэсгэлэн худалдаа, солилцоо

- АХА асуулт хариултын цэнгээнт тэмцээн,

- Монгол бичгийн үзүүлэн, бийрэн бичгийн үзүүлбэр

- Зураг түүх өгүүлнэ: Хөдөө аж ахуйн номын сан

- Хөдөө аж ахуйн номын сангийн уншигчийн бүртгэл

- Хөдөө аж ахуйн мэргэжил сурталчлах үзэсгэлэн

- Нээлттэй микрофон

- Урлагийн тоглолт

- Чөлөөт уран бүтээлчдийн үзэсгэлэн

- Монголын үндэсний соёл иргэншлийн музейн үзмэр

- Үндэсний шагайн харваа

- Амталгаат худалдаа

Хөдөө аж ахуйн номын сангийн 2024-2025 оны хичээлийн жилийн хамгийн олон удаа үйлчилгээнд гарч уншигчдын хүртээл болсон "Шилдэг ном"-оор ХААИС, АЭС-ийн Газар тариалан, хөрс судлалын тэнхимийн эрхлэгч, профессор Б.Одгэрэл, захирал, дэд профессор А.Буянбаатар нарын "Хөрс судлал" ном, “Шилдэг уншигч багш”-аар АЭС-ийн Экологийн тэнхимийн багш, доктор Б.Минжмаа, “Ахисан түвшний шилдэг уншигч”-аар АЭС-ийн Байгаль орчин хяналт үнэлгээ хөтөлбөрийн докторант Н.Мягмарсүрэн, Ойн инженер хөтөлбөрийн магистрант Н.Тодсайхан, “Шилдэг уншигч оюутан”-аар Мал эмнэлгийн сургуулийн Малын их эмчийн 4 дүгээр ангийн оюутан О.Мөнхшүр, Агроэкологийн сургуулийн Ойн аж ахуйн инженерийн 3 дугаар ангийн оюутан н.Должинсүрэн, Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн Мал зүйчийн 4 дүгээр ангийн оюутан Х.Санждорж, Инженер технологийн сургуулийн Хүнс үйлдвэрлэлийн инженерийн 4 дүгээр ангийн оюутан Ж.Чимэддулам, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн Программ хангамжийн 3 дугаар ангийн оюутан Ц.Оюунбилэг, Эдийн засаг, бизнесийн сургуулийн Бизнесийн менежментийн 4 дүгээр ангийн оюутан С.Бат-Ирээдүй шалгарч, талархал, мөнгөн шагнал, дурсгалын зүйлсээр шагнуулав.

“Дэлхийн номын өдөр”-ийг хамтдаа тэмдэглэж номын цагаан буяныг дэлгэрүүлэхэд дэмжиж ажилласан хувь хүн, хамт олон, байгууллагуудад талархал илэрхийлье.

ХААИС: АЭС-ийн Газар тариалан, хөрс судлалын тэнхим, МААБС-ийн Бүтээгдэхүүн судлал хяналт үнэлгээний тэнхим, ИТС-ийн Цахилгаан хангамжийн тэнхим, ХШУС-ийн Програм хангамжийн тэнхим, ХШУС-ийн Математик физикийн тэнхим, ХШУС-ийн Хэл, соёлын тэнхим, ХААИС-ийн Оюутны холбоо, Экосистем судалгааны төв, ХААИС-ийн Нүүдэлчдийн соёл иргэншлийн музей, ХААИС-ийн “Хатантуул” театр, “Номонд дурлагсад” клуб, “Эерэг өнцөг” гэрэл зургийн клуб, “ХААИС-ийн шагайн харваа” клуб, Гео инженер клуб

Зочин байгууллага: ХУД-ийн 22 дугаар хороо, Мал аж ахуйн технологи дамжуулах төв,

Kopia mongoliа, Koica mongolia, Шагуан туоча компани, Азхур номын их дэлгүүр, ALPHA Book номын дэлгүүр, DGB ХХК, DXN яармаг салбар