ИТС "Техникийн зураг зүй-2025" улсын VI олимпиадыг зохион байгуулав

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2025-05-06 14:53:30

ХААИС-ийн Инженер, технологийн сургууль (ИТС) “Техникийн зураг зүй-2025” улсын Vолимпиадыг 2025 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр зохион байгууллаа.

Олимпиадын үйл ажиллагааг нээж ХААИС-ийн ИТС-ийн захирал, доктор Ж.Мөнгөн, ШУТИС-ийн Механик инженер, тээврийн сургууль (МИТС)-ийн захирал, дэд профессор Н.Пүрэвдорж, “Монголын зураг зүйн боловсролын нийгэмлэг”-ийн тэргүүн Т.Болдбаатар нар үг хэллээ.

Энэхүү олимпиадад Монголын инженер, техникийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг 11 их, дээд сургууль, коллежийн 14 багийн 70, хувиараа 20, нийт 90 оюутан оролцож мэдлэг оюунаа сорилоо. Шалгах комиссыг их дээд сургууль, коллежийн төлөөллөөс бүрдсэн нийт 12 багш нарын бүрэлдэхүүнтэй байгуулж, нэгдсэн онооны дунджаар байр эзлүүлэв.

Багийн дүнгээр I байрт О.Ганжаргал багштай ШУТИС-ийн МИТС, II байрт Х.Дамчаасүрэн, Ш.Ойдов багштай ШУТИС-ийн Барилга архитектурын сургууль (БАС), III байрт О.Ганжаргал, Н.Доржбалдан багштай ШУТИС-ийн МИТС, тусгай байрт Б.Ганбат багштай ХААИС-ийн ИТС, хувийн амжилтаар I байрт ШУТИС-ийн БАС-ийн оюутан А.Сугаррагчаа, багш Х.Дамчаасүрэн, Ш.Ойдов, II байрт ХААИС-ийн ИТС-ийн оюутан Х.Маргулан, багш Б.Ганбат, III байрт ШУТИС-ийн БАС-ийн оюутан Б.Алтантогос, багш Х.Дамчаасүрэн, Ш.Ойдов, тусгай байрт ШУТИС-ийн МИТС-ийн оюутан Ц.Барсболд, багш О.Ганжаргал нар тус тус шалгарав.

Зохион байгуулах комисс:

ХААИС, Инженер, технологийн сургуулийн  захиргаа

Хөдөө аж ахуйн барилга байгууламж, машин судлалын тэнхим