ХААИС, Зангиа.мн-ийн 2023 оноос хамтын ажиллагааны гэрээ байгуулсан бөгөөд энэ хүрээнд Зангиа.мн-ээс Цалин хөлсний судалгааны багцыг ХААИС-ийн Хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалт эрхэлсэн проректор Ж.Мөнгөнд гардуулан өглөө.
Зангиа.мн хөдөлмөрийн зах зээлийн судалгааг тогтмол хийж, цалин хөлсний судалгааг 2018 оноос хойш найм дахь жилдээ эдийн засгийн голлох салбар бүрээр гаргаж байна. Энэхүү судалгаа нь байгууллагууд зах зээлийн бодит мэдээлэлд үндэслэн цалин, урамшууллын тогтолцоогоо тодорхойлох, шийдвэр гаргахад чухал суурь мэдээлэл болохын зэрэгцээ үндсэн цалин, тогтмол болон тогтмол бус урамшуулал, жилийн өсөлт бууралт, ирэх оны төлөвийг багтаасан онцлогтой юм. Мөн их сургуулийн сургалт, судалгаанд ашиглах боломжтой.
Худалдаа борлуулалт, уул уурхай, барилга, мэдээллийн технологи зэрэг салбарын нийт 11 судалгаа: