БНСУ-ын Жонбукийн үндэсний их сургууль болон Монгол улсын Хөдөө аж ахуйн их сургуулийн хамтран хэрэгжүүлдэг 2+2 хамтарсан хөтөлбөр зарлагдлаа.
Мэргэжлийн чиглэлүүд:
- ХАА, Биотехнологи
- Инженер, компюьтер, мэдээллийн систем
- Эдийн засаг, нягтлан бодох бүртгэл
Тавигдах шаардлага:
Бүрдүүлэх материал:
*Монгол хэл дээрх бүх материалыг Англи эсвэл Солонгос хэлний орчуулгын хамт өгөх шаардлагатай. Сурах төлөвлөгөөг зөвхөн солонгос хэл дээр гараар бичсэн байна.
Тэтгэлэг: Жилд 5 оюутныг сургалтын төлбөр болон байрны төлбөрөөс чөлөөлнө.
Оюутны тоо 5-аас илүү байх тохиолдолд бичиг баримтын бүрдүүлэлтэд үндэслэн хамгийн сайн дүнтэй эхний 5 оюутныг сонгоно. 5 оюутны тоонд багтаагүй бол сургалтын төлбөр болох 1,991,000-2,497,000 вон (1 семестрт)-ыг Жонбук ҮИС-д төлөх үүрэгтэй.
Өргөдлийн материал хүлээн авах хугацаа: 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл хүлээн авна. Материалыг Жонбук Үндэсний Их Сургуулийн 2+2 хөтөлбөрт илгээх ба шалгаруулалтыг тус их сургууль гаргана. Тэнцсэн оюутан бусад нэмэлт баримтыг Жонбук Үндэсний их сургуулиас шаардсаны дагуу дахин бүрдүүлэн илгээхийг анхаарна уу.
Хариу: 2025 оны12 дугаар сарын 25-ны өдөр гарна.
Бүрдүүлэх материал болон дэлгэрэнгүй мэдээллийг ХААИС-ийн Захиргааны байрны 108тоотоос авах буюу international@muls.edu.mn хаягт хандан имэйлээр авч болно.
Гадаад хамтын ажиллагаа, түншлэлийн газар