БНСУ-ын Чүнгбүг (Chungbuk) үндэсний их сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт урьж байна

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2025-09-30 17:23:20

БНСУ-ын Чүнгбүг (Chungbuk) үндэсний их сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилийн 06 сараас нэг жилийн хугацаатай оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдахыг урьж байна.

 

Шаардлага:

- ХААИС-ийн бакалавр, магистрын түвшний идэвхтэй суралцаж буй оюутан байх;

- Хамгийн багадаа 1 улирал амжилттай суралцсан байх;

- Голч дүн 2.8 болон түүнээс дээш байх;

- Хэлний түвшин: Англи болон Солонгос хэлний TOPIK 3, TOEFL 500 (CBT 130, iBT 45), IELTS 5.0, CEFR B1 мэдлэгтэй байх;

- Магистрын түвшинд суралцах бол удирдагч багшаа олж, зөвшөөрөл авсан байх;

 

Бүрдүүлэх материалууд (бүх материалууд англи эсвэл солонгос хэл дээр байна):

1. Өргөдлийн маягт (мэйлээр хүсэлтээ ирүүлж авна)

2. Сургуулийн тодорхойлолт (англи эсвэл солонгос хэлээр орчуулсан байна)

3. Элсэлтийн батламж (англи эсвэл солонгос хэлээр орчуулсан байна)

4. Дүнгийн тодорхойлолт (англи эсвэл солонгос хэлээр орчуулсан байна)

5. Төлбөр төлсөн баримт

6. Гадаад паспортын хуулбар (хүчинтэй хугацаа нь 1 жилээс дээш байх)

7. Санхүүгийн баталгаа (өөрийн эсвэл эцэг эхийн нэр дээрх дансанд дараах мөнгийг байршуулсан байх)

- 1 улирал суралцахаар бол US$ 7000

- 2 улирал суралцахаар бол US$ 14000

Жич: Англи эсвэл Солонгос хэлний дундаас дээш онооны батламж, сертификаттай тохиолдолд мэргэжлийн хичээл сонгон суралцаж, дүнгээ дүйцүүлэх боломжтой.

Хэлний оноогүй бол хэл, соёлын хөтөлбөрт хамрагдахыг анхаарна уу.

 

Өргөдлийн маягт: Өргөдлийн маягт, суралцах төлөвлөгөө, эрүүл мэндийн бичиг, сургалтын төлөвлөгөө зэрэг баримтын формыг internaional@muls.edu.mn -ээр хүсэлтээ ирүүлж авна.

Суралцах хугацаа: 1-2 улирал

Төлбөр: ХААИС-д сонгосон хичээлийн хөтөлбөрийн төлбөрөө төлсөн байх бөгөөд тус сургуулийн төлбөрөөс чөлөөлөгдөнө. Амьдрах зардал болон байрны зардлаа оюутан өөрөө хариуцна.

Оюутны байрны төлбөр: 2026.01.02-2026.07.02 хүртэл

· 7 өдөр хоолтой (Даваа-Ням): Төлбөр-1,900,000 вон

· 5 өдөр хоолтой (Даваа-Баасан): Төлбөр-1,700,000 вон

· Хоолгүй: Төлбөр-900,000 вон

 

Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа: 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 15:00 цаг хүртэл.

Бүрдүүлсэн материалуудаа нэг багц PDF файл (файлын хэмжээ 5Mb хэтрэхгүй, тод байх) болгон ХААИС-ийн Гадаад хамтын ажиллагаа, түншлэлийн газрын internaional@muls.edu.mn хаягаар ирүүлнэ үү.

Эцсийн шалгаруулалтыг Чүнгбүг их сургуулиас хийх бөгөөд дээрх материалууд болон нэмэлт материалыг дахин шаардах магадлалтайг анхаарна уу.

 

Гадаад хамтын ажиллагаа, түншлэлийн газар