ХААИС-ийн Хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалтын газар, Цахим шилжилт технологийн газраас “Цаасгүй багш-Цаасгүй сургууль” хэлэлцүүлгийг 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр зохион байгууллаа.
Хэлэлцүүлгээр “Цаасгүй болох: Олон улсын амжилтын түүх, дижитал өөрчлөлтийн шилдэг туршлагууд”-уудыг танилцуулж цаасгүй багш, цаасгүй сургууль болоход тулгамдаж буй асуудал, шийдэх арга зам зэргийг эхний байдлаар зураглаж цаашид үе шаттай хэрэгжүүлэх төлөвлөгөө, хөтөлбөр боловсруулж ажиллах талаар оролцогчид санал болгов.
Хэлэлцүүлэгт санал хэлж болон оролцож амжаагүй багш, ажилтнууд Хөгжлийн бодлого, цахим шилжилт (Development policy and Digital transformation)-ийн dpdt@muls.edu.mn цахим хаягт санал хүсэлтээ ирүүлнэ үү.