Page 14 - khias_2020_cover-merged
P. 14
МАЛ АЖ АХУЙ, БИОТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ
ЗОО ИНЖЕНЕР ТЕХНОЛОГИ /МАЛ ЗҮЙЧ/
Мал аж ахуйн мэргэжлийн онол арга зүйг төгс эзэмшсэн, зах зээлийн нөхцөлд өрсөлдөх чадвартай, ёс суртахууны зөв төлөвшилтэй, эх орны
болон олон улсын зах зээлийн эрэлт шаардлагад нийцсэн мэдлэг, чадвар, дадал эзэмшинэ.
МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР
• Мал, амьтны үржүүлэг, селекци, нөхөн үйлдвэрлэлийн ажлыг төлөвлөх, чиглэлийг тогтоох, хөтлөн явуулах;
• Шинэ үүлдэр, омог, хэвшлийн мал буй болгох, үүлдэрлэг байдал, ашиг шимт чанарыг сайжруулах;
• Мал, амьтны арчилгаа, маллагаа, тэжээллэгтэй холбоотой асуудлыг удирдан зохион байгуулах, төлөвлөх, дүн шинжилгээ хийх;
• Мал, амьтны бүртгэл мэдээллийн системийг олон улсын шаардлагад нийцүүлэн хөтлөн явуулах, мал аж ахуйн үйлдвэрлэлийн ажилд
үнэлгээ өгөх, дүн шинжилгээ хийх;
• Мал, амьтны гаралтай түүхий эд бүтээгдэхүүн чанарыг сайжруулах, технологи, менежмент, маркетингийн асуудлыг зохион байгуулах.
АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ, АЛБАН ТУШААЛ
• Улс, аймгийн хөдөө аж ахуйн газар, сумын хөдөө аж ахуйн тасагт удирдах ажилтан, мэргэжилтэн
• Мал үржүүлэг, технологийн нэгжид удирдах ажилтан, мэргэжилтэн
• Мал аж ахуй эрхэлсэн аж ахуйн нэгжид технологич, зохион байгуулагч
• Эрдэм шинжилгээний байгууллага, олон улсын болон үндэсний төсөл хөтөлбөрт судлаач, мэргэжилтэн
• Аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагад зөвлөх, мэргэжилтэн
МЭРГЭЖЛИЙН ЭРЭЛТ, ХЭРЭГЦЭЭ, ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГА
Малын генетик нөөцийн хууль 2019 оноос эхлэн хэрэгжсэнтэй холбогдон орон нутагт Хөдөө аж ахуйн тасаг шинээр бий болж түүнд ажиллах
дээд боловсролтой мэргэжилтэн дутагдалтай байна. Монгол улсад эрэлттэй 40 мэргэжилд Зоо-инженер, технологи мэргэжлийн хөтөлбөр
багтаж байгаа юм.
Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх хичээл:
ХИМИ, БИОЛОГИ, МАТЕМАТИК, ГАДААД ХЭЛ
13