Page 18 - khias_2020_cover-merged
P. 18

МАЛ АЖ АХУЙ, БИОТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ



               БАРАА ТҮҮХИЙ ЭДИЙН ТЕХНОЛОГИ


               Энэхүү хөтөлбөрөөр хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг чанараар
               нь ангилан ялгах, боловсруулах, ХАА-н биржээр зах зээлд худалдан борлуулах
               технологийг эзэмшсэн мэргэжилтэн бэлтгэгдэнэ.

               МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР
               Мал, амьтны гаралтай түүхий эдийн ангилалт болон бараанд чанарын тэмдэг, хаяг,
               шошгололт хийх, сертификатжуулах, зах зээлийн эргэлтэнд оруулах менежмент,
               маркетингийн  үйл ажиллагааг  зохион байгуулах  ур чадвар дадлыг  эзэмшсэн,
               туршилт судалгаанд үндсэлсэн технологийн ололтыг нэвтрүүлэх, үйлдвэрлэл
               үйлчилгээний үйл ажиллагаанд хяналт тавих, удирдан зохион байгуулах,
               манлайлах, зөвлөх, чадвартай болно.

                 •  Бараа түүхий эдийг  шинж чанараар нь ангилан ялгах
                 •  Биржийн худалдаа арилжаа хийх
                 •  Зах зээлийн судалгаа хийх
                 •  Эрдэм шинжилгээний туршилт судалгаа  хийх

               АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ, АЛБАН ТУШААЛ
               Хөнгөн үйлдвэрүүдэд технологич, мэргэжилтэн, орон нутгийн үйлдвэр аж
               ахуйн газарт удирдан зохион байгуулах чиглэлүүдээр дараах ажлын байранд
               ажиллахаас гадна өөрийн гарааны бизнесийг эхлүүлэн хөгжүүлж ажиллах бүрэн
               боломжтой.
                 •  ХАА-н биржэд мэргэжилтэн, брокер, судлаач
                 •  ХАА-н биржийн итгэмжлэгдсэн агуулах, лабораторид мэргэжилтэн
                 •  Аймаг, орон нутагтаа Хүнс ХАА-н газар мэргэжилтэн
                 •  Арьс шир, ноос ноолуур боловсруулах үйлдвэрт технологич, чанар
                     шалгагч
                 •  ХАА-н гаралтай бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдэд технологич,
                     чанар шалгагч
                 •  ЭШ судалгааны байгууллага, хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан
                 •  Хил гааль, мэргэжлийн хяналтын байгууллагад байцаагч

               МЭРГЭЖЛИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ, ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГА
               Монгол улсын эдийн засгийн үндсэн салбар болсон МАА-н гаралтай түүхий эд,
               бүтээгдэхүүн, байгалийн баялгийг ашиглах, бэлтгэн нийлүүлэх сүлжээ бий болгох,
               чанартай түүхий эдээр хүнсний болон хөнгөн үйлдвэрүүдийг хангах, импортыг
               орлох, экспортын баримжаатай үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэл дагасан
               худалдааг хөгжүүлэх нь чухал байна. Үйлдвэрүүдийг орчин үеийн хөгжлийн
               чиг хандлагад нийцүүлэн хөгжүүлэх, үйлдвэрлэлд шинэ дэвшилтэт технологи,
               инновацийг нэвтрүүлэх, нутагшуулах технологи болон менежментийг эзэмшсэн
               мэргэшсэн боловсон хүчний эрэлт хэрэгцээ өссөөр байна.        Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх хичээл:
                                                                             ХИМИ,  БИОЛОГИ,  МАТЕМАТИК, ГАДААД ХЭЛ




                                                                                                       17
   13   14   15   16   17   18   19   20   21   22   23