Page 15 - khias_2020_cover-merged
P. 15
ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛЬ
ХӨДӨӨ АЖ АХУЙН БИОТЕХНОЛОГИ
Хүнс, тэжээлийн зориулалтаар ашиглах мал, амьтад, хүнсний ба эмийн мөөг, хүнс, тэжээлийн таримал ургамал, ашигтай микроорганизмыг
өсгөн үржүүлэх, эрхтэн, эд, эс, молекулын түвшинд явуулах, сайжруулах, зохион бүтээх, тэдгээрийн генийн санг хадгалах, хамгаалах, хөдөө
аж ахуйн болон бусад төрлийн үйлдвэрлэлээс гарч байгаа дайвар, хаягдал бүтээгдэхүүнийг биологийн аргаар боловсруулах, хувиргах замаар
дахин боловсруулах, байгаль орчныг хамгаалах, цэвэршүүлэх асуудлуудыг шийдвэрлэх мэдлэг, чадвартай болно.
МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР
• Ашигтай микроорганизмын үйлдвэрлэлийн омгийг ялган тодорхойлж, ферментёрт өсгөж ургуулан, зорилгот бүтээгдэхүүнийг (уураг,
амин хүчил, витамин, антибиотик, биологийн бордоо, эм, вакцин, ургамал хамгаалах бэлдмэл) гарган авах талаар мэдлэг ур чадвар
эзэмшинэ.
• Исэлтийн процессыг ашиглан төрөл бүрийн бүтээгдэхүүн (шар айраг, дарс, спирт, хүнсний хүчил, пробиотик, пребиотик, тараг, айраг,
хоормог, бяслаг) үйлдвэрлэх талаар мэдлэг эзэмшинэ.
• Ховор, нэн ховор, ган, хүйтэн, өвчин хортонд тэсвэртэй эмийн ургамлыг In vitro-д зохиомол тэжээлт орчинд ургуулж, хуруу шилний
ургамаланцрыг хөрсөнд шилжүүлэн суулгах, мэдлэг ур чадвар эзэмшинэ.
• Мал, амьтны цэвэр үүлдрийн үржүүлэг, эрлийзжүүлгийн аргыг ашиглан ашиг шимийг нэмэгдүүлэх, амьтдын эхсийг эхсийн бүтцээр
нь ялгаж таних, мал аж ахуйн үйлдвэрлэлийн салбарт хээлтүүлэг нийлүүлгийн ажлыг зохион байгуулах төрөл бүрийн хээлтэгч мал
амьтныг зохиомлоор үрлэх дадал эзэмшинэ.
• Хүнсний болон эмчилгээний мөөгний цэвэр өсгөвөр гарган авах, In vitro-д өсгөвөрлөх, селекци хийх, үржүүлж олшруулах, тодорхойлох,
биобүтээгдэхүүн гарган авах технологиудыг бий болгох мэдлэг ур чадвар эзэмшинэ.
АМЬТНЫ МӨӨГНИЙ
БИОТЕХНОЛОГИ БИОТЕХНОЛОГИ
БИОТЕХНОЛОГИЧ
МЭРГЭЖЛИЙН ҮНДСЭН
ЧИГЛЭЛҮҮД
БИЧИЛ БИЕТНИЙ УРГАМЛЫН
БИОТЕХНОЛОГИ
БИОТЕХНОЛОГИ
14