Page 16 - khias_2020_cover-merged
P. 16
МАЛ АЖ АХУЙ, БИОТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ
АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ АЛБАН ТУШААЛ
ХАА-н биотехнологи мэргэжлийн ажлын байрны хүрээ маш өргөн бөгөөд Биокомбинат, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, оношилгооны
лабораториуд, хүнсний үйлдвэрүүд болон “Биотехнологи” дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад шинээр байгуулагдах биотехнологийн
судалгаа, сургалтын лабораториуд, шинэ үеийн биотехнологийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд шаардлагатай үндэсний мэргэшсэн боловсон
хүчинээр хангах эрхэм зорилгыг манай хамт олон тавин ажиллаж байна. Үүнд: Хүнсний үйлдвэрүүдэд исгэлтийн технологич, Хүнс, эмийн
үйлдвэрүүдэд Микробиологич, Технологич, Хүнсний биотехнологич, Эрүүл ахуйч, Орон нутгийн ХАА-н тасагт үржлийн мэргэжилтэн, Удмын
сангийн мэргэжилтэн, Эрдэм шинжилгээний хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, Генетикч, Багш, Судлаач, Шинжээч, Мэргэжлийн
хяналтын лабораториудад Шалгагч, Лаборант,
МЭРГЭЖЛИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ, ИРЭЭДҮЙН ЧИН ХАНДЛАГА
Монгол Улсын Засгийн газраас холбогдох яам, агентлаг, газруудаараа дамжуулан судалгаа авсны үр дүнд эрэлт ихтэй 20 мэргэжлийг тоонд
биотехнологи мэргэжил ордог.
Дэвшилтэт технологиудаас биотехнологийг манай оронд хөгжүүлэх боломжтой гэж үзэн шинжлэх ухаан технологийн тэргүүлэх чиглэл болгон
тунхаглаж, биотехнологийн судалгаа, үйлдвэрлэлийг өргөжүүлэн хөгжүүлэх, түүний ололтыг үр ашигтай ашиглах, олон улсын жишигт хүргэхэд
төр засгаас анхаарал тавьж, биотехнологийн тухай тусгасан тусгай бүлэг бүхий олон чухал баримт бичгүүдээр баталгаажуулсан байна.
Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх хичээл:
ХИМИ, БИОЛОГИ, МАТЕМАТИК, ГАДААД ХЭЛ
15