Page 17 - khias_2020_cover-merged
P. 17

ХӨДӨӨ АЖ  АХУЙН ИХ СУРГУУЛЬ


               ТАВААР СУДЛАЛ



               Таваар судлал мэргэжил нь мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний чанар
               шалгагч, технологич төдийгүй мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний
               үнэлэмжийг дээшлүүлэх, түүгээр бүтээгдэхүүн үйлдвэрлэх,   мал аж ахуйн
               гаралтай бүтээгдэхүүний чанар шалгагч- технологич юм.
               МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР
                 •  Мал, амьтны гаралтай түүхий эдийг эхлэн боловсруулах технологийг
                     эзэмших
                 •  Ноос,  арьс,  шир,  үслэгийн  таваарын  шинж  чанарыг  тодорхойлох,
                     боловсруулах, технологийн горимыг тогтоох, технологи ажиллагаанд хяналт тавих
                 •  Түүхий болон боловсруулсан ноос ноолуур,  арьс шир, үслэгийн чанарын  үзүүлэлтүүдийг тодорхойлох.
                 •  Үндэсний болон олон улсын стандартыг үйлдвэрлэл ба хяналтын үйл ажиллагаанд хэрэглэх.
                 •  Түүхий эд материал,  сав, баглаа, боодлыг үр ашигтайгаар зарцуулах, чанар, нэр төрлийг нь сайжруулах, шинээр зардал багатай
                     түүхий эд материалыг гарган авах, уламжлалт түүхий эдээр шинэ материал үйлдвэрлэх
                 •  Хөдөө  аж  ахуйн  гаралтай  барааны  чанарт  нөлөөлөх  хүчин  зүйлүүдийг  тодорхойлох.  чанарын  баталгаажуулалт  хийх,  стандарт
                     боловсруулах, нэвтрүүлэх, мөрдөх
                 •  Хөдөө аж ахуйн гаралтай бараа түүхий эдийг хадгалах, хөдөө аж ахуйн гаралтай бараа түүхий эдийг экспортод гаргах, гаалийн
                     бүрдүүлэлт хийх- чанарын шалгалт хийх ажлыг зохион байгуулах, тээвэр логистикийн асуудлыг зохион байгуулах
                 •  Мал амьтны гаралтай түүхий эдийг боловсруулах технологийн дамжлагуудад хяналт тавих, бүтээгдэхүүнд чанарын үнэлгээ хийх
                 •  Мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг байгаль орчинд халгүй эко технологийн аргаар боловсруулах чадвар эзэмших

                                           АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ, АЛБАН ТУШААЛ
                                           • Аймаг, орон нутагтаа МАА-н газрын мэргэжилтэн, түүхий эдийн чанар шалгагч
                                           • Сум орон нутаг, аймаг нийслэлийн хүнс, хөдөө аж ахуйн газарт мэргэжилтэн,  ХАА-н үйлдвэрлэл
                                               хариуцсан мэргэжилтэн
                                           • Хилийн ба Мэргэжлийн хяналтын газарт мэргэжилтэн
                                           • Эрдэм шинжилгээний ажилтан, багш
                                           • Ноос ноолуур болон хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр, аж ахуйн
                                               газарт түүхий эдийн хангамжийн менежер
                                           •  Гүйцэтгэн боловсруулах үйлдвэрийн  давхар хяналтын  шалгагч
                                           •  Ноос, ноолуурын сорилтын лабораторийн эрхлэгч, чанар шалгагч,
                                           • Ноолуурын үйлдвэрийн гүйцэтгэн боловсруулах хэлтэст  чанар баталгаажуулалтын
                                               мэргэжилтэн,боловсруулах хэлтэст давхар хяналт ба барааны баталгаажуулалтын мэргэжилтэн

               МЭРГЭЖЛИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ, ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГА
               2028 он хүртэл ажлын байрны эрэлт хэрэгцээ нь хамгийн хурдацтай хөгжиж буй салбарын нэг бол  ноос ноолууран бүтээгдэхүүн боловсруулах
               салбар болж байгаа бөгөөд ноос ноолуурын үйлдвэрлэл нь нөхөн сэргээгдэж,  урган төлждөг цагаан алт хэмээн нэрлэгддэг салбар  болсон
               билээ. Энэ нь өнөөдөр дэлхий нийтээр ногоон ба эко технологийг эрхэмлэж, байгалийн гаралтай ширхэгтийг сонирхон түлхүү хэрэглэдэг
               болсонтой холбоотой ажээ. Дэлхийн ноосон нэхмэлийн байгууллага, Олон улсын Wool  март холбоо нь эко технологийг дэмжин ажиллаж
               байна.
                  Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх хичээл:
              ХИМИ,  БИОЛОГИ,  МАТЕМАТИК, ГАДААД ХЭЛ




                16
   12   13   14   15   16   17   18   19   20   21   22