БИОЛОГИ-АГНУУР ЗҮЙЧ
“Биологийн нөөц баялаг, зэрлэг ан амьтны менежментийг удирдах мэргэжил”
Зэрлэг ан амьтад нь биологийн нөөц баялгийн чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Ан амьтад болон биологийн бусад нөөц баялгийн оновчтой менежментийг хангахын тулд судалгаа хийх, менежмент, бодлого боловсруулах чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд энэхүү хөтөлбөрийн зорилго оршино.
МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР
АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ, АЛБАН ТУШААЛ
Мэргэжилтэн: Улс, аймаг, хот, сум орон нутгийн байгаль орчны газар болон улсын тусгай хамгаалттай газар нутагт зэрлэг ан амьтан хариуцсан мэргэжилтэн, байгаль орчны байцаагч
Хяналтын байцаагч: Улс орон нутгийн мэргэжлийн хяналтын газар, хил гаалын алба нэгжид байгаль орчин, зэрлэг ан амьтан хариуцсан улсын байцаагч
Менежер, судлаач: Агнуурын бүс нутаг хариуцсан, байгаль орчны үнэлгээ хийх, аялал жуулчлал үйлчилгээ зохион байгуулдаг компаниудад амьтан судлаач, агнуур зохион байгуулалт хариуцсан судлаач менежер
Биологич-зэрлэг ан амьтны менежер: Эрдэм шинжилгээний байгууллагуудад биологич, агнуур зүйч, уул уурхайн компаниудад зэрлэг ан амьтан хариуцсан менежер
МЭРГЭЖЛИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ, ИРЭЭДҮЙН ЧИН ХАНДЛАГА
Биологи-агнуур зүйч (wildlife biology) нь дэлхийн хөгжилтэй улс орнуудад хөрвөх чадвартай, эрэлт хэрэгцээ ихтэй мэргэжил бөгөөд манай улсын агнуур зохион байгуулдаг компаниуд, мөн түүнчлэн хариуцлагатай уул уурхайн компаниудад өндөр ур чадвартай энэ чиглэлийн мэргэжилтэн дутагдалтай байна. Манай төгсөгчдөөс улсын тусгай хамгаалттай газар, мэргэжлийн хяналт, эрдэм шинжилгээний хүрээлэнд олон хүн амжилттай ажиллаж байгаа бөгөөд эдгээр ажлын байруудын эрэлт хэрэгцээ тогтвортой байдаг.
Элсэлтий ерөнхий шалгалт өгөх хичээл: ХИМИ, БИОЛОГИ, МАТЕМАТИК