БАЙГАЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ
Эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг аялал жуулчлалын үйл ажиллагааг эрхлэхдээ байгалийн аялал жуулчлалын бүтээгдэхүүн-үйлчилгээний оновчтой багцыг үр ашигтай төлөвлөх, бүрдүүлэх, хуваарилах, хэрэгжүүлэх, хянах зэрэг арга, аргачлалуудыг аялал жуулчлал, амралт-сувилал (рекреац)-ын байгууллагын орчинд хэрэглэх мэдлэг, ур чадвар эзэмшүүлэхэд чиглэгдэнэ.
МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР
- Гадаад хэл, мэдээллийн технологи, байгалийн шинжлэх ухаан болон аялал жуулчлалын суурь мэдлэг, ур чадвар эзэмших
- Аялал жуулчлалын үйлдвэрлэл, амралт-сувилал (рекреац)-ын үйл ажиллагааны аливаа асуудлын учир шалтгааныг тодорхойлох, бодит байдалд үндэслэн шийдвэр гаргах, асуудлыг шийдвэрлэх хувь хүний болон мэргэжлийн ур чадвар, хандлагад суралцах
- Аялал жуулчлалын салбарыг шинжлэх ухааны үүднээс шинжлэн судлах, таамаглал дэвшүүлэх, тооцоолон бодож шийдэл гаргах зэрэг мэргэжилтний эзэмших ур чадваруудыг эзэмших
- Хувь хүний нийгэмшил, харилцааны ур чадвар эзэмших
- Гадаад хэлээр харилцах, байгалийн аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг гадаад хэлээр төлөвлөх, хэрэгжүүлэх чадвар эзэмших
- Эх орон, байгаль орчныг хайрлан хамгаалах, Монголын түүх, соёл, ёс заншил зэргийг дэлхий нийтэд таниулах харилцааны ур чадвар эзэмших, эх оронч сэтгэлгээг хөгжүүлэх
АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ, АЛБАН ТУШААЛ
Байгалийн аялал жуулчлалын үйлдвэрлэлийн болон аялал жуулчлал-зочлох үйлчилгээ, амралт сувиллын байгууллагуудын бүх шатны ажлын байранд ажиллахаас гадна байгалийн аялал жуулчлалын зах зээлд хувийн бизнесийг эхлүүлэн хөгжүүлж, үйл ажиллагаа эрхлэх бүрэн боломжтой
- Амралт-аялал жуулчлалын байгууллага, пүүс, компани, жуулчны баазын зохион байгуулагч, менежер, удирдах ажилтан
- Зочид буудал, зоогийн газар, музей, үзвэр, үйлчилгээний байгууллагуудад менежер, удирдах ажилтан
- Газарзүй, аялал жуулчлалын чиглэлийн сургалт, судалгаа, шинжилгээний бүх шатны байгууллагад мэргэжилтэн, удирдах ажилтан
- Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа болон байгаль орчныг хамгаалах төрийн, төрийн бус, хувийн хэвшлийн бүх шатны байгууллагад аялал жуулчлалын мэргэжилтэн
- Аялал жуулчлалын хувийн хэвшлийн байгууллагад бүх түвшний мэргэжлийн ажилтан
МЭРГЭЖЛИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ, ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГА
2030 он хүртэл хугацааны олон улсын жуулчлалын чиг хандлага нь байгаль орчноо унаган, зэлүүд хэвээр нь хадгалагдан үлдсэн Ази тив рүү жуулчдын урсгал чиглэж байгааг Дэлхийн аялал жуулчлалын байгууллага судалгаагаар тогтоосон байдаг. Аялал жуулчлалын салбарын тогтвортой хөгжлийн үндэс нь байгаль орчны тогтвортой байдалд тулгуурласан байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх явдал хэмээн XXI зуун гарснаар тодорхойлогдсон байгаа нь өнөөгийн зах зээлд хамгийн эрэлт бүхий ажлын байр болохыг харуулж байна. 2018 оны судалгаагаар дэлхий дээрх 10 ажлын байр тутмын 1-нь аялал жуулчлалын салбарт ажиллах боломжтой.
ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ ӨГӨХ ХИЧЭЭЛ Гадаад хэл, Газар зүй