Бакалаврын хөтөлбөр

НЯГТЛАН БОДОГЧ

“Нягтлан бодох бүртгэл бол бизнесийн хэл юм”

Төгсөгч нь аж ахуйн нэгж байгууллагыннягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааг гүйцэтгэх, зохион байгуулах, санхүүгийн хяналт, шинжилгээ, үнэлгээний чиглэлээр ажиллах, зөвлөгөө өгөх, асуудлыг шүүн тунгаах, судлах, мэргэжлийн ёс зүйг дагаж мөрдөх ур чадвар, мэдлэгийг эзэмшинэ.

ЭЗЭМШИХ МЭДЛЭГ, УР ЧАДВАР

 

  • Техник ур чадвар: Аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодох бүртгэлийг хөтлөх, зохион байгуулах, мэдээлэл боловсруулах, тайлагнах, хянах, санхүүгийн мэдээлэлд шинжилгээ хийх, үнэлэлт дүгнэлт өгөх, үйл ажиллагааны төсөв зохиох, шийдвэр гаргахад шаардлагатай мэдээллийг боловсруулах техник ур чадвар
  • Мэргэжлийн ур чадвар: Эдийн засгийн юмс үзэгдлийн хоорондын уялдаа холбоог судлан шинжлэх, нөхцөл байдал болон хэтийн төлөвийг үнэлэх, асуудлыг шийдвэрлэхэд оновчтой үндэслэл гаргах, шинэ санаа дэвшүүлэх, эрэлхийлэх, багаар хамтран ажиллах, бусдад нөлөөлөх, манлайлах, үүрэг амлалт, даалгаврыг тогтсон хугацаанд гүйцэтгэх зэрэг оюуны, хувь хүний, зохион байгуулалтын болон  харилцааны  ур чадвар
  • Мэргэжлийн үнэ цэнэ, ёс зүй, хандлага: Асуудалд өөрийн байр суурьнаас хандах, хууль дүрмийг чандлан мөрдөх, нийтийн ашиг сонирхлын төлөөх үүргээ ухамсарлах, ёс зүйн зарчмыг дагаж мөрдөх хандлагыг төлөвшүүлэх 
  • ХАА-н салбарын онцлогийг таниулах, үйл ажиллагааг бүртгэх тайлагнах, шинжлэх ур чадвар

АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ, АЛБАН ТУШААЛ

 

Аж ахуйн нэгж байгууллагын, бүх салбарын нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааг гүйцэтгэх, зохион байгуулах, санхүүгийн хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх, зөвлөгөө өгөх, мөн бизнесийн үр дүнг шинжлэх, үр өгөөжийг тодорхойлох, хөрөнгийн үнэ цэнийг тогтоох чиглэлээр дараах ажлын байранд ажиллах боломжтой.

  • Нягтлан бодогч,
  • Татварын байцаагч,
  • Хөрөнгийн үнэлгээчин,
  • Аудитор,
  • Татварын зөвлөх,
  • Аутсорсингийн үйлчилгээ,
  • Аж ахуйн нэгж байгууллагын удирдлагын нягтлан бодогч, эдийн засагч,
  • Санхүү эрхэлсэн захирал

МЭРГЭЖЛИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ, ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГА

Манай сургуулийн хувьд нягтлан бодох бүртгэл хөтөлбөрөөр төгсөгчдийн ажил эрхлэлтийн түвшин 90% үүнээс мэргэжлээрээ 80 орчим хувь нь ажиллаж байна. Олон улсын түвшинд мэргэжлийн рейтингээрээ “Хамгийн сайн бизнесийн мэргэжил”-ийн №3-д нягтлан бодогч мэргэжил жагсжээ. Энэхүү рейтингийг тогтоохдоо цалин, ажил эрхлэлт, стресс зэрэг үзүүлэлтүүдийг харгалзан үздэг байна. Олон улсад нягтлан бодогчийн жилийн дундаж цалин 65,000$, ажилгүйдлийн түвшин 2,5% байнаМанай улсын хувьд ХНХ-ийн яамны Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн барометрийн судалгаа-2019-д хамгийн эрэлттэй мэргэжил болон хомсдолтой ажил мэргэжлийн тоонд нягтлан бодогч орсон байна. 

Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх хичээл: МАТЕМАТИК, ГАДААД ХЭЛ, НИЙГМИЙН ТУХАЙ МЭДЛЭГ /ЭЕШ-ийн оноо 480-аас дээш байх/

“Нягтлан бодох бүртгэл” мэргэжлийн сургалтын төлөвлөгөө (Өдрийн анги)

Сургалт явуулах хэлбэр: /Өдөр/ Нийт судлах кредит: 127

  • Ерөнхий суурь хичээл нь дээд боловсрол эзэмшихэд зайлшгүй шаардлагатай хувь хүний болон мэргэжлийн ур чадвар, дадал, төлөвшил, шинжлэн судлах, шийдэл гаргах, системтэйгээр төлөвлөх, гадаад хэлээр харилцах, бие даан суралцах, өөрийгөө хөгжүүлэх суурь ур чадварыг оюутанд эзэмшүүлэх зорилготой (“Бакалаврын хөтөлбөрт тавигдах нийтлэг шаардлага”-ын 3.1-р заалт). Ерөнхий суурь хичээлүүдэд “Математик”, “Англи хэл”, “Монголын түүх, соёл, ёс заншил”, “Монгол хэл бичиг, найруулга зүй”, “Биеийн тамир, эрүүл ахуй”, “Эдийн засгийн онол”, “Мэдээллийн технологи, систем”, “Гамшгаас хамгаалах менежмент”, “Сэтгэлгээний түүх, соёл”, “Хүний хөгжил, харилцааны ёс зүй, эрх зүй” гэсэн 12 хичээл (буюу 34 кредит цаг) багтана.
  • Мэргэжлийн суурь хичээл нь тухайн мэргэжилтэнд нэн шаардлагатай эдийн засаг, бизнесийн ухааны суурь ойлголтуудыг эзэмшүүлэх, хөрвөх чадвараа нэмэгдүүлэхэд чиглэгдсэн мэдлэг, ур чадвар, хандлагыг төлөвшүүлэх зорилготой, цаашид гүнзгийрүүлэн судлах хичээлүүдийн урьдач нөхцөл болох хичээлүүд байна.Мэргэжлийн суурь хичээлд “Микро эдийн засаг”, “Макро эдийн засаг”, “Маркетингийн үндэс”, “Менежментийн үндэс”, “Нягтлан бодох бүртгэлийн үндэс”, “Санхүүгийн үндэс”, “Эдийн засгийн шугаман загвар”, “Статистикийн онол”, “Мал аж ахуйн технологийн үндэс”, “Газар тариалангийн технологийн үндэс”, “Үйлдвэрлэл, үйл ажиллагааны менежмент” (сонгон хичээл), “Зах зээлийн судалгаа” (сонгон хичээл) хичээлүүд багтана. Нийт 10 хичээл нь заавал судлах, 1 хичээл нь сонгон судлах хичээл байх ба оюутан 33 кредит цаг судална.
  • Мэргэшүүлэх хичээл нь нийт кредитийн 47%-ийг эзлэх бөгөөд энэхүү хичээлүүдийг судалснаар суралцагч нь  аж ахуйн нэгж байгууллагад нягтлан бодох бүртгэл, татвар, аудит, үнэлгээний чиглэлээр ажиллах мэргэжлийн мэдлэг, ур чадвар  болон мэргэжлийн үнэ цэн, ёс зүй ба хандлагын тухай ойлголтыг эзэмшинэМэргэшүүлэх хичээлд заавал судлах 17, сонгон судлах 5 хичээл байх нийт 60 кредитийг оюутнууд судална. Заавал судлах хичээлд: “Дунд шатны нягтлан бодох бүртгэл  1-3”, “Өртгийн бүртгэл 1-2”, “Өртгийн удирдлага”, “Ахисан шатны нягтлан бодох бүртгэл”, “Татварын бүртгэл, тайлагнал”, “Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт”, “Бүртгэлийн мэдээллийн систем”, “Аудит”, “Эконометрик”, “Бизнесийн шинжилгээ”, “Санхүүгийн менежмент”,  “Сургалтын дадлага”, “Үйлдвэрлэлийн дадлага”, “Төгсөлтийн ажил (шалгалт)”  Сонгон судлах хичээлд: “Төсөвт байгууллагын нягтлан бодох бүртгэл”, “Хөрөнгийн үнэлгээ”, “Хөдөө аж ахуйн нягтлан бодох бүртгэл”, “Санхүүгийн менежмент 2”, “Статистик мэдээлэл боловсруулалт”. Сонгон судлах 5 хичээлээс 4-ийг нь сонгоно судална.

“Нягтлан бодох бүртгэл” мэргэжлийн сургалтын төлөвлөгөө (Эчнээ анги)

Элсэгчдэд тавих шаардлага: Бакалаврын зэрэгтэй байх. Өмнөх бакалаврын зэрэгт чиглэл, мэргэжил хамаарахгүй.

Сургалт явуулах хэлбэр: Бямба гараг, Орой эчнээ, Зайн сургалт /Нийт судлах кредит: 60/ 

Суралцах хугацаа: 2-2,5 жил

  • Мэргэжлийн суурь хичээл нь тухайн мэргэжилтэнд нэн шаардлагатай эдийн засаг, бизнесийн ухааны суурь ойлголтуудыг эзэмшүүлэх, хөрвөх чадвараа нэмэгдүүлэхэд чиглэгдсэн мэдлэг, ур чадвар, хандлагыг төлөвшүүлэх зорилготой, цаашид гүнзгийрүүлэн судлах хичээлүүдийн урьдач нөхцөл болох хичээлүүд байна.Мэргэжлийн суурь хичээлд заавал судлах 14, сонгон судлах 4 хичээл байх нийт 15 кредитийг оюутнууд судална. Үүнд: “Эдийн засгийн онол”, “Менежментийн үндэс”, “Нягтлан бодох бүртгэлийн үндэс”, “Санхүүгийн үндэс”,  “Маркетингийн үндэс” (сонгон), “Статистикийн онол” (сонгон), “Статистик мэдээлэл боловсруулалт” (сонгон), “Ногоон эдийн засаг” (сонгон). Сонгон судлах хичээлүүдээс нэг хичээлийг сонгоно. 
  • Мэргэшүүлэх хичээл нь  аж ахуйн нэгж байгууллагад нягтлан бодох бүртгэл, татвар, аудит, үнэлгээний чиглэлээр ажиллах мэргэжлийн мэдлэг, ур чадвар  болон мэргэжлийн үнэ цэн, ёс зүй ба хандлагын тухай ойлголтыг эзэмшүүлнэ.
    Мэргэшүүлэх хичээлд заавал судлах 10, сонгон судлах 7  хичээл байх ба нийт 45 кредитийг оюутнууд судална. 
    Заавал судлах хичээлд: “Дунд шатны нягтлан бодох бүртгэл  1-2”, “Өртгийн бүртгэл 1-2”, “ХАА-н нягтлан бодох бүртгэл”, “Өртгийн удирдлага”, “Ахисан шатны нягтлан бодох бүртгэл”, “Бүртгэлийн мэдээллийн систем”, “Бизнесийн шинжилгээ”, “Аудит”, “Үйлдвэрлэлийн дадлага”, “Төгсөлтийн ажил (шалгалт)” 
    Сонгон судлах хичээлд: “Татварын бүртгэл, тайлагнал”, “Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт”, “Төсөвт байгууллагын нягтлан бодох бүртгэл”, “Хөдөө аж ахуйн эдийн засаг”, “Үйлдвэрлэл үйл ажиллагааны менежмент”, “Маркетингийн менежмент”, “Санхүүгийн менежмент”. Сонгон судлах 7 хичээлээс 3-4-ийг нь сонгоно.