Бакалаврын хөтөлбөр

ХӨДӨӨ АЖ АХУЙН БИОТЕХНОЛОГИ

 

Хүнс, тэжээлийн зориулалтаар ашиглах мал, амьтад, хүнсний ба эмийн мөөг, хүнс, тэжээлийн таримал ургамал, ашигтай микроорганизмыг өсгөн үржүүлэх, эрхтэн, эд, эс, молекулын түвшинд явуулах, сайжруулах, зохион бүтээх, тэдгээрийн генийн санг хадгалах, хамгаалах, хөдөө аж ахуйн болон бусад төрлийн үйлдвэрлэлээс гарч байгаа дайвар, хаягдал бүтээгдэхүүнийг биологийн аргаар боловсруулах, хувиргах замаар дахин боловсруулах, байгаль орчныг хамгаалах, цэвэршүүлэх асуудлуудыг  шийдвэрлэх мэдлэг, чадвартай болно.

МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР

Ашигтай микроорганизмын үйлдвэрлэлийн омгийг ялган тодорхойлж, ферментёрт ѳсгѳж ургуулан, зорилгот бүтээгдэхүүнийг (уураг, амин хүчил, витамин, антибиотик, биологийн бордоо, эм, вакцин, ургамал хамгаалах бэлдмэл) гарган авах талаар мэдлэг ур чадвар эзэмшинэ.

Исэлтийн процессыг ашиглан төрөл бүрийн бүтээгдэхүүн (шар айраг, дарс, спирт, хүнсний хүчил, пробиотик, пребиотик, тараг, айраг, хоормог, бяслаг) үйлдвэрлэх талаар  мэдлэг эзэмшинэ.

Ховор, нэн ховор, ган, хүйтэн, өвчин хортонд тэсвэртэй эмийн ургамлыг In vitro-д зохиомол тэжээлт орчинд ургуулж, хуруу шилний ургамаланцрыг хөрсөнд шилжүүлэн суулгах, мэдлэг ур чадвар эзэмшинэ.

Мал, амьтны цэвэр үүлдрийн үржүүлэг, эрлийзжүүлгийн аргыг ашиглан ашиг шимийг нэмэгдүүлэх, амьтдын эхсийг эхсийн бүтцээр нь ялгаж таних, мал аж ахуйн үйлдвэрлэлийн салбарт хээлтүүлэг нийлүүлгийн ажлыг зохион байгуулах төрөл бүрийн хээлтэгч мал амьтныг зохиомлоор үрлэх дадал эзэмшинэ.

Хүнсний болон эмчилгээний мөөгний цэвэр өсгөвөр гарган авах, In vitro-д өсгөвөрлөх, селекци хийх, үржүүлж олшруулах, тодорхойлох, биобүтээгдэхүүн гарган авах технологиудыг бий болгох мэдлэг ур чадвар эзэмшинэ.


АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ АЛБАН ТУШААЛ

ХАА-н биотехнологи мэргэжлийн ажлын байрны хүрээ маш өргөн бөгөөд Биокомбинат, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, оношлогооны лабораториуд, хүнсний үйлдвэрүүд болон “Биотехнологи” дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад шинээр байгуулагдах биотехнологийн судалгаа, сургалтын лабораториуд, шинэ үеийн биотехнологийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд шаардлагатай үндэсний мэргэшсэн боловсон хүчинээр хангах эрхэм зорилгыг манай хамт олон тавин ажиллаж байна. Үүнд: Хүнсний үйлдвэрүүдэд исгэлтийн технологич, Хүнс, эмийн үйлдвэрүүдэд Микробиологич, Технологич, Хүнсний биотехнологич, Эрүүл ахуйч, Орон нутгийн ХАА-н тасагт үржлийн мэргэжилтэн, Удмын сангийн мэргэжилтэн, Эрдэм шинжилгээний хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, Генетикч, Багш, Судлаач, Шинжээч, Шалгагч, Лаборант, Мэргэжилийн хяналтын лабораториуд


МЭРГЭЖЛИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ, ИРЭЭДҮЙН ЧИН ХАНДЛАГА

Монгол Улсын Засгийн газраас холбогдох яам, агентлаг, газруудаараа дамжуулан судалгаа авсны үр дүнд эрэлт ихтэй 20 мэргэжлийг тоонд биотехнологи мэргэжил ордог. 

Дэвшилтэт технологиудаас биотехнологийг манай оронд хөгжүүлэх боломжтой гэж үзэн шинжлэх ухаан технологийн тэргүүлэх чиглэл болгон тунхаглаж, биотехнологийн судалгаа, үйлдвэрлэлийг өргөжүүлэн хөгжүүлэх, түүний ололтыг үр ашигтай ашиглах, олон улсын жишигт хүргэхэд төр засгаас анхаарал тавьж, биотехнологийн тухай тусгасан тусгай бүлэг бүхий олон чухал баримт бичгүүдээр баталгаажуулсан байна.

Элсэлтий ерөнхий шалгалт өгөх хичээл:  ХИМИ,  БИОЛОГИ,  МАТЕМАТИК