ЭКОЛОГИ, БАЙГАЛЬ ХАМГААЛАЛ МЭРГЭЖЛИЙН ТАНИЛЦУУЛГА
Байгалийн тэнцвэрт байдлыг хадгалах, хамгаалах байгалийн нөөц, баялгийг зөв зохистой даац, чадавхид нь тохируулан ашиглах, хамгаалах, судлах талаар шинжлэх ухааны өргөн мэдлэгтэй, байгальд хал багатай технологи, үйлдвэрлэлийг дэмжих, менежментийг боловсруулан хэрэгжүүлэх чадвар бүхий мэргэжилтэн бэлтгэхэд оршино.
МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР
- Биологийн олон янз байдлын төлөв байдлыг тогтоох, хамгааллын төлөвлөгөөг боловсруулах, популяци, зүйл, экосистемийн хамгаалал, байгалийн нөөцүүд, тэдгээрийг зүй зохистой ашиглах, хамгаалах аргад суралцах,
- Хүрээлэн буй орчны бохирдолт, бохирдолтын эх үүсвэр, хэлбэрүүдийг тодорхойлох, үйлдвэрээс хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөллийг үнэлэх, хог хаягдлын менежментийг оновчтой хувилбарыг сонгох, цэвэр үйлдвэрлэлийн үнэлгээ хийж сурах,
- Хөрс, ус, ой, цаг агаар зэрэг байгалийн элементүүдийг хэмжих, ажиглах, мониторинг хяналт явуулах, тухайн орчны биологийн бүтээмж нөөцийг тодорхойлох, тэдгээрийн хэрэглээ, ашиглалт, хамгаалалтыг сайжруулах,
- Байгаль орчны тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, зохистой хамгааллын менежментийг эзэмших,
- Тусгай хамгаалалттай газар нутгийн орон зайн сүлжээ байгуулах, хамгаалах, ТХГН-ийн менежментийн төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх, орчны бүс, дотоод бүсд явуулж байгаа үйл ажиллагаанд хяналт тавих, зөрчлийг арилгах
- Байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулан ажиллах, экологийн эрх зүйн зөрчлийг илрүүлэх, бүртгэх, бүрэлдэхүүнээр нь задлах, зүйлчлэх, Төлөв байдлын үнэлгээ хийх арга зүй эзэмших, байгалийн нөөцийн нөхөн сэргээлтийг төлөвлөх, менежмент хийх, ашиглалт, хамгаалалтад хяналт тавих
АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ, АЛБАН ТУШААЛ
- Хүрээлэн буй орчин, байгаль хамгааллын салбарын бүх шатны байгууллагад мэргэжилтнээр ажиллах, зохион байгуулах, байгальд ээлтэй технологи, үйлдвэрлэлийг дэмжих, менежментийг боловсруулан хөгжүүлэх боломжтой.
- Олон улсын төсөл хөтөлбөрүүд, ОУ-н байгууллагуудад байгаль орчны мэргэжилтэн, шинжээч, судлаач;
- Засаг захиргааны бүх нэгжүүдийн байгаль орчин аялал жуулчлалын алба, нэгжийн байгаль орчны мэргэжилтэн (яам, аймаг сумын тамгын газар, агентлагууд);
- Уул уурхай, байгаль орчны мэргэжлийн байгууллагууд (тусгай хамгаалалттай газрууд, мэргэжлийн хяналтын байгууллага) болон үйлдвэрлэл, үйлчилгээний газар, эрүүл мэнд, бизнес, аялал жуулчлалын байгууллагуудад байгаль орчны мэргэжилтэн, улсын байцаагч;
- Эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, сургалтын байгууллагуудад судлаач, эрдэм шинжилгээний ажилтан
МЭРГЭЖЛИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ, ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГА
Экологийн мэргэжил нь ойрын ирээдүйн эрэлттэй “Ногоон” мэргэжлийн нэг бөгөөд чиглэлээр дэлхий нийтээр мэргэжилтэн дутмаг, тэр тусмаа манай орны байгаль орчин өөрчлөгдөн доройтож байгаа үед хамгийн чухал шаардлагатай байна.
Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх хичээл: МАТЕМАТИК, ХИМИ, БИОЛОГИ