БИЗНЕСИЙН ЭДИЙН ЗАСАГЧ
“Эдийн засагч нь бизнесийн зүг чигийг заагч юм.”
Макро, микро эдийн засгийн түвшинд бизнесийн болон санхүүгийн үйл ажиллагааг шинжлэх, байгаа нөөцийг үр ашигтай төлөвлөх, хуваарилах, хянах, хөрөнгө оруулалтын болон бизнесийн бүтээмж үр ашгийг тооцох, хэрэгжүүлэх, удирдах ур чадвар эзэмшүүлэхэд чиглэгдэнэ.
МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР
ü Бизнесийн харилцааны болон хувь хүний манлайлах, багаар ажиллах, бусдын үзэл бодлыг хүндэтгэн зөвшилцөж шийдвэр гаргах, хариуцлага хүлээх чадвар эзэмших
ü Орчин үеийн мэдээллийн технологийг ашиглан өгөгдөл, бодлогын болон бизнесийн шинжилгээ хийх боловсруулах, шинэ мэдлэг олж авах, бүтээлчээр тасралтгүй бие даан суралцах,
ü Байгууллагын бизнесийн болон санхүүгийн шинжилгээ хийх, төлөвлөгөө боловсруулах
ü Бизнесийн төслийн зээлийг үнэлэх болон боловсруулах
ü ХАА-болон байгалийн нөөцийг үнэлэх, шинжилгээ хийх
ü Төсөл, хөрөнгө оруулалтын үр ашгийн шинжилгээ хийх
ü Эдийн засгийн ерөнхий тэнцвэр, аж байдлын хялбаршуулсан загвар боловсруулах
ü ОУ-ын хөгжлийн түвшин, гадаад худалдааны бодлогын эдийн засагт үзүүлж буй нөлөөллийг шинжлэх, загварчлах
ü Эдийн засгийн онол болон макро микро эдийн засаг, ХАА-н эдийн засаг, Бүс нутгийн болон орчны эдийн засаг, Банкны эдийн засаг гэх мэт бусад эдийн засгийн хичээлүүдийг их дээд сургуулийн бакалаврын түвшинд заах
АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ, АЛБАН ТУШААЛ
Олон улсын болон улсын эдийн засгийн бүх түвшингийн үйл ажиллагааны шинжилгээ хийх, үр ашгийг тооцох, төсөл төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэгч, шинжээч, удирдагчаар ажиллах, их дээд сургуульд багшаар, эрдэм шинжилгээний байгууллагуудад судлаачаар ажиллах боломжтой бөгөөд маш олон салбарт хөрвөх чадвартай мэргэжил юм.
ü Олон улсын байгуулагад үндэсний зөвлөх, бодлогын шинжээч, судлаач
ü Төрийн байгуулагад эдийн засагч, төлөвлөгч, шинжээч
ü Бизнесийн байгуулагад эдийн засагч, менежер, удирдах ажилтан
ü Банк, банк бус санхүүгийн байгуулагад зээлийн эдийн засагч
ü Их дээд сургуульд багш
ü Эрдэм шинжилгээний байгуулагад судлаач, эрдэм шинжилгээний ажилтан
ü Төсөл боловсруулагч, хэрэгжүүлэгч
МЭРГЭЖЛИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ, ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГА
Монгол улсын эдийн засаг төрөлжиж, өсөлт хөгжлийн цаг үед бизнесийн байгуулагад зах зээлд өрсөлдөх чадвараа дээшлүүлэх хүрээгээ өргөтгөхөд зайлшгүй дутагдаж байгаа төдийгү жилээс жилд эрэлт нь өсч буй мэргэжилтэн юм.
2018 онд бодлого төлөвлөлтийн эдийн засагч-405, 2019 онд улсын хэмжээгээр 343 эдийн засагч мэргэжилтэн эрэлттэй гэж тодорхойлосон нь ажлын байрны эрэлт жилээс жилд өсч байна.
Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх хичээл: МАТЕМАТИК, ГАДААД ХЭЛ, НИЙГМИЙН ТУХАЙ МЭДЛЭГ
“Бизнесийн эдийн засаг” мэргэжлийн сургалтын төлөвлөгөө
“Бизнесийн эдийн засаг” мэргэжлээр суралцагч нь БШУ-ны сайдын 2014 оны А/174 тоот тушаалаар батлагдсан “Бакалаврын хөтөлбөрт тавигдах нийтлэг шаардлага”-ын дагуу боловсруулагдсан сургалтын төлөвлөгөөгөөр ерөнхий суурь, мэргэжлийн суурь, мэргэшүүлэх хичээлүүдийг 4 жилийн хугацаанд 127 кредит цаг судлах болно.