ГАЗРЫН КАДАСТР, ЗУРАГЛАЛ
“Газар бол төрийн үндэс юм.”
Газрын хил заагийг газар дээр тогтоох, газрын хэмжил зураглалын ажлыг эрхлэх, газрын мэдээллийн санг бүрдүүлэх, мэдээллийн санг боловсронгуй болгох, орон зайн дэд бүтцийг бий болгох, төрөл бүрийн зураглалын ажлуудыг хийж гүйцэтгэх ур чадварыг эзэмшүүлэхэд чиглэгдэнэ.
МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР
- Улсын геодезийн сүлжээний өгөгдлийг ашиглан байрзүйн зураглалын үндэслэл боловсруулж, том масштабын зураглал хийх,
- Газрын нэгдмэл сангын тооллого явуулах, тайлан бичих, бүртгэл хөтлөх,
- Газрын бүрэлдэхүүн хэсгүүдийн тоо, чанарт гарсан цаг хугацаа, орон зайн өөрчлөлтүүдийг илрүүлэх, үнэлэх,
- Газрын кадастрын үндсэн төрлүүдийн /газрын эрхзүйн, татварын болон олон зариулалтын кадастрын/ үзүүлэлтүүдийн тайлангын мэдээлэл, бичиг баримтуудыг бүрдүүлэх, боловсруулах,
- Кадастрын зураглалын хээрийн хэмжилтийн үр дүнгээр мэдээллийн сан бүрдүүлэх, кадастрын зураг зохиох ажлыг холбогдох программ хангамжийн дагуу гүйцэтгэх
- Байгаль орчныг хайрлах, хамгаалах, байгалийн юмс, үзэгдэлийн зүй тогтол, харилцан уялдааг хангах,
- Газрын төлөв байдал чанарыг тодорхойлох, мэдээллийн санг бүрдүүлэх, удирдах,
- Байрзүйн болон кадастрын хэмжилт, зураглал хийх, газар зохион байгуулалтын геодезийн ажлуудыг хийх,
- Цахилгаан соронзон долгионыг загварчлах, байрзүйн зураг дээр инженерийн тооцоолол хийх, Электрон автомат багажаар хэмжилт, зураглал хийх,
АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ, АЛБАН ТУШААЛ
Газрын кадастрын мэргэжил эзэмшсэнээр газрын хил заагийг газар дээр тогтоох, газрын хэмжил зураглалын ажлыг эрхлэх, газрын мэдээллийн санг бүрдүүлэх, мэдээллийн санг боловсронгуй болгох, орон зайн дэд бүтцийг бий болгох, төрөл бүрийн зураглалын ажлуудыг хийж гүйцэтгэж зохион байгуулна.
- Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газарт мэргэжилтэн
- Ашигт малтмалын газар кадастрын мэргэжилтэн
- Улсын мэргэжлийн хяналтын газарт мэргэжилтэн
- Аймаг нийслэл, дүүргийн газрын албанд мэргэжилтэн
- Эрдэм шинжилгээний байгууллагад мэргэжилтэн
- Геодези, зураг зүйн мэргэжлийн байгууллагад мэргэжилтэн
- Барилгын болон замын компанид Геодезийн инженер
МЭРГЭЖЛИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ, ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГА
Газрын нөөцийг төрөөс удирдах, удирдлагын чиг үүргийн хүрээнд газар, үл хөдлөх хөрөнгийн эд хөрөнгийн зураглал, бүртгэл, мэдээллийн санг байгуулах, эрх зүйн таатай орчинг бий болгох, хөгжингүй техник технологид суурилсан олон зориулалттай кадастрыг эрхлэх мэдлэг ур чадвар бүхий хүний нөөцийг бүрдүүлэх хэрэгцээ шаардлага өсөн нэмэгдэж байна.
Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх хичээл: МАТЕМАТИК, ГАЗАРЗҮЙ, ГАДААД ХЭЛ