ГАЗРЫН ҮНЭЛГЭЭ
“Газар бол төрийн үндэс юм.”
Газар болон үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хийх, хөдөө аж ахуйн газрын чанарын үнэлгээ, газрын экологи эдийн засгийн үнэлгээг хийх, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн системийг боловсронгуй болгох, газрын суурь үнийн бүсийг тогтоох, газрын төлбөр, татварыг ноогдуулах ур чадварыг эзэмшүүлэхэд чиглэгдэнэ.
МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР
АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ, АЛБАН ТУШААЛ
Газар зохион байгуулагч мэргэжил эзэмшсэнээр төрийн байгууллагад газрын хуулийг хэрэгжүүлэх, газрын зөрчил маргаанийг шийдвэрлэх, төлөвлөлтийн дагуу газар олгох, хуваарьлах, хамгаалах үйл ажиллагааг зохион байгуулна.
Нийслэл, аймгийн Газрын албанд газрын үнэлгээ, төлбөр хариуцсан мэргэжилтэн
МЭРГЭЖЛИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ, ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГА
Газар нь эдийн засгийн гол нөөц бөгөөд хязгаарлагдмал бөгөөд дахин давтагдашгүй онцлогтой билээ. Газрыг үнэлэх асуудал нь хүн төрөлхтөний бүхий л цаг үед хамгийн чухал байсан бөгөөд Монгол орны хувьд 1992 оны үндсэн хуулиар газрыг төлбөртэйгөөр ашиглах, газар үл хөдлөх хөрөнгийг үнэлэх, газрын төлбөр татварын системийг бүрдүүлэх мэдлэг ур чадвар бүхий хүний нөөцийг бүрдүүлэх хэрэгцээ шаардлага Монгол улсад төдийгүй олон улсад өсөн нэмэгдэж байна.
Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх хичээл: МАТЕМАТИК, ГАЗАРЗҮЙ, ГАДААД ХЭЛ