Байгууллагын шийдвэр гаргалтын хүрээнд тэр дундаа хөдөө аж ахуйн салбарын шинжлэх ухааны суурь мэдлэг эзэмших, мал аж ахуй, газар тариалан, ургамлын нөөц болон тэжээлийн ургамлын бүртгэл, аливаа мэдээллийн системийн өгөгдлийн санг зохион байгуулах, мэдээллийн системийг хөгжүүлэх хэрэглэгчийн шаардлагыг тодорхойлон, процессын шинжилгээ хийж, загварчлах, мэдээллийн системийн програм хангамжийг хөгжүүлэх төслийг удирдан зохион байгуулах, ХАА-н үйл ажиллагаанд зориулсан програм хангамжийг хөгжүүлэх, техник, технологи сүлжээний асуудлуудыг шийдвэрлэх мэргэжлийн өндөр ур чадвартай, цаашид өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх чадамжтай мэргэжилтэн бэлтгэхэд чиглэгдэнэ.
МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР
- ХАА-н салбарын мэдээллийн системийн шаардлагыг тодорхойлох, системийн шинжилгээг гүйцэтгэх, процессын шинжилгээ хийх, загварчлах, хөгжүүлэх
- Мэдээллийн технологийн шаардлагыг тодорхойлж техник технологи, сүлжээний асуудлуудыг шийдвэрлэх
- Мэдээллийн системийн эрсдэлийг тооцох, чанар, хамгаалалт, аюулгүй байдалд үнэлгээ өгөх, сайжруулах
- ХАА-н мэдээллийн системийн өгөгдлийн санг зохион байгуулан, хөгжүүлэх, удирдах
- ХАА-н мэдээллийн системийг оновчтой зохион байгуулах, програм хангамжийг хөгжүүлэх, програм хангамжийн төсөл зохион байгуулах, удирдах
- ХАА-н мэдээлэлд мэдээллийн системийг ашиглан тооцоолол хийх, турших
- ХАА-н бүртгэл мэдээллийн системийг боловсронгуй болгох, эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэх, шинжлэх ухааны технологи, инноваци, төсөл гүйцэтгэх, удирдах
АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ, АЛБАН ТУШААЛ
Дээрх чиглэлээр бэлтгэгдэж буй мэргэжилтнүүд нь шинжлэх ухаан, боловсрол, төрийн болон бизнесийн байгууллага, аж ахуйн нэгж, мэдээллийн технологийн салбар, үйлдвэрлэл, ХАА, мэдээллийн технологийн чиглэлээр хэрэгжиж буй гадаадын болон дотоодын бүхий л төсөл хөтөлбөрүүдэд тэргүүлэх зэрэглэлтэй оролцох ба зах зээлд өөрийн бизнесийг хөгжүүлэх бүрэн боломжтой.
- Төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллагуудад мэдээллийн системийн мэргэжилтэн
- Мэдээллийн системийн менежер
- Мэдээллийн системийн шинжээч
- Мэдээллийн системийн төслийн менежер
- Сүлжээний администратор
- Өгөгдлийн сангийн админ, зохион байгуулагч
- Програмист,
- Мэдээллийн системийн дизайнер
МЭРГЭЖЛИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ, ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГА
- Эрчимтэй хөгжиж буй технологийн эрин үед мэдээллийн системийн мэргэжил нь 2049 он хүртэлх дэлхийд хамгийн эрэлттэй 50 мэргэжлийн эхний аравт тодорхойлогдсон байна.
- Аж үйлдвэрийн хувьсгал 4.0 болонорчин үеийн технологийн хувьсгал нь илүү ухаалаг, уян хатан боловсруулахын тулд энэхүү мэргэжил нь маш чухал салбарын нэг.
- Монгол улсын ирээдүйн хөгжлийн гарц нь хөдөө аж ахуйн үйл ажиллагааны процессын, газрын, ойн нөөцийн, бэлчээр ашиглалтын, ургамлын нөөцийн, хөдөө аж ахуйн машин механизмын парк ашиглалтын, малын бүртгэлийн системийн оновчтой загварыг боловсруулах, програм хангамжийг хөгжүүлэх юм.
Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх хичээл: МАТЕМАТИК, ФИЗИК