ХЭРЭГЛЭЭНИЙ ФИЗИК МЭРГЭЖЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ХАА-н болон инженер технологийн бүхий л салбарт хэрэглээний физикийн бүрэлдэхүүн болох инженерийн физик, агрофизик, хөрсний физик, цаг уур амьсгал, стандарт хэмжил зүй, биофизик, цахилгаан электроник болон дэвшилтэт техник технологийг ашиглах, үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд зохион байгуулах, удирдах, боловсруулах, шинэ техникийг оновчтой хэрэглэх, үр ашиг бүтээмжийг нэмэгдүүлэх асуудлуудыг шийдвэрлэх мэдлэгтэй, хөрвөх чадвартай мэргэжилтэн бэлтгэн гаргах.
МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР
АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ, АЛБАН ТУШААЛ
ХАА-н болон Инженер технологийн бүхий л салбарт хэрэглээний физикийн бүрэлдэхүүн болох инженерийн физик, материал судлал, агро, хөрсний физик, биофизик, цахилгаан электроник болон орчин үеийн технологийг ашиглах чадвартай, ажиллах зах зээлээс хамаарч хөрвөх чадвартай мэргэжилтэн бэлтгэх.Хэрэглээний физик хөтөлбөр нь практик голчилсон мэргэжлийн хөтөлбөр юм.
МЭРГЭЖЛИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ, ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГА
Эрчимтэй хөгжиж буй технологийн эрин үед хэрэглээний физикийн салбарууд болох материал судлалын салбар тэргүүлэх ач холболдолтой мэргэжил, электроник автоматжуулалт эрэлттэй 10 мэргэжлийн тоонд орсон байна.
Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх хичээл: МАТЕМАТИК, ФИЗИК