Бакалаврын хөтөлбөр

ХЭРЭГЛЭЭНИЙ МАТЕМАТИК

 

“ХАА-н Хэрэглээний математик” чиглэлийн бакалаврын дээд боловсролын агуулга нь суралцагчид шинжлэх ухаан, технологи, нийгэм хүмүүнлэгийн тодорхой чиглэлээр ХАА-н хэрэглээний математикийн салбарт сургалт, үйлдвэрлэл, үйлчилгээний хүрээнд мэргэжлийн өндөр түвшинд ажиллах, бие хүн өөрийгөө нээж хөгжүүлэх мэдлэг, чадвар, дадал эзэмшүүлж, соёл төлөвшүүлэхэд чиглэгдэнэ.

 

МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР

 

  • ХАА-н болон бусад салбарын үйлдвэрийн процессын математик загвар зохиох, оновчлолыг нь судлах, програмчлах
  • ХАА-н салбарын асуудлыг тодорхойлох, шийдвэрлэх, чанарын шинжилгээ хийх, тодорхой биш логик шинжилгээ хийх, шийдэл гаргаж зөвләмж боловсруулах
  • Мэргэжлийн чиглэлээр дотоод болон гадаадын байгууллагатай хамтран ажиллах, шинэ техник, технологи хөгжүүлэх, төслийн санхүү, эдийн засгийн үзүүлэлтэд үнэлгээ өгөх
  • Байнга сурч боловсрох, ёс зүй, шудрага ёс, нийгмийн өмнө хүлээх хариуилагатай байх
  • Орчин үеийн мэдээллийн технологийг ашиглан өгөгдөл, тайлан боловсруулах, шинэ мэдлэг олж авах, бүтээлчээр тасралтгүй бие даан суралцах

 

АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ, АЛБАН ТУШААЛ

 

ХАА-н үйлдвэрлэл, банк санхүү, мэдээлэл технологи, инженер техникийн салбарт тавигдах асуудлыг онолын математик, математик загварчлалын аргыг хослуулан хэрэглэх, хөрвөх чадвартай мэргэжилтэн нь дараах ажлын байранд ажиллахаас бүрэн боломжтой.

  • Хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрүүд
  • ХАА-н салбар, хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан
  • Их дээд сургууль, шинжлэх ухааны хүрээлэнд судлаач, багш
  • Олон улсын төсөл хөтөлбөрүүдэд мэргэжилтэн, судлаач
  • Мэдээлэл технологийн салбарт удирдах ажилтан, системийн шинжээч
  • Тээвэр ложистикийн бодлогууд, уул уурхайн ложистик хариуцсан хэрэглээний математикч
  • Банк санхүү, татвар, даатгалын салбарт эрсдлийн шинжээч

МЭРГЭЖЛИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ, ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГА

 

ХАА-н салбарт төдийгүй нийгэм эдийн засгийн бүхий л салбарын хөдөлмөрийн зах зээлд хэрэглээний математикчийн чиглэлийн мэргэжилтнүүдийн ажлын байрны эрэлт хэрэгцээ 2017-2025 онд 18 хувиар өсөх тооцоо гаргасан нь бусад бүх мэргэжлийн дундаж үзүүлэлтээс дээгүүр үзүүлэлттэй байгаа юм. Эх сурвалж: Хөдөлмөрийн департамент, АНУ


Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх хичээл: МАТЕМАТИК, ФИЗИК