ЗЭРЛЭГ АН АМЬТАН, ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН МЕНЕЖЕР
(Wildlife manager and ranger)
МЭРГЭЖЛИЙН ТАНИЛЦУУЛГА
Зэрлэг ан амьтад нь Монгол орны биологийн нөөц баялгийн чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Дэд бүтэц, уул уурхай, хөдөө аж ахуйн салбарын хөгжил, хотжилт нэмэгдэх хэрээр эдгээр салбаруудын зэрлэг ан амьтдын тархац, нөөцөд үзүүлэх нөлөөллийг бууруулах, агнуурын бүс нутаг, тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн хүрээнд зэрлэг ан амьтдын нөөцийг зүй зохистой ашиглах, өсгөн үржүүлж хамгаалах бодлого Монгол улсын байгаль орчны багц хууль тогтоомжид тусгалаа олсон боловч энэхүү чиглэлд бэлтгэгдсэн мэргэжилтний дутагдалтай байдлаас үүдэн хэрэгжилт хангалтгүй байна.
2020 оны байдлаар Монгол улсын аймаг бүрт байгаль орчны алба хэлтэс, тусгай хамгаалалттай газар нутаг хариуцсан 32 захиргаа болон 60 гаруй агнуурын бүс нутаг байгуулагдан зэрлэг ан амьтны менежментийг хариуцаж байна. Зэрлэг ан амьтан болон тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг хариуцсан энэхүү мэргэжлээр суралцан төгсөгч нь дараах ур чадварыг эзэмших болно. Үүнд:
АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ, АЛБАН ТУШААЛ
Захиргааны мэргэжилтэн: Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаанууд болон аймаг, хот, сум орон нутгийн байгаль орчны газар, хэлтэст зэрлэг ан амьтан хариуцсан мэргэжилтэн
Менежер-судлаач: Агнуурын бүс нутаг хариуцсан аж ахуйн нэгжүүд, агнуур зохион байгуулагч байгууллагуудад зэрлэг амьтан хариуцсан менежер, судлаач
Хяналтын байцаагч: Улс, орон нутгийн мэргэжлийн хяналтын газар, хил гааль дээрх алба нэгжид байгаль орчин, зэрлэг ан амьтан хариуцсан улсын байцаагч
Зэрлэг ан амьтны менежер: Уул уурхайн компаниудад зэрлэг ан амьтан хариуцсан менежер
Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх хичээл:
БИОЛОГИ, ГАЗАРЗҮЙ, МАТЕМАТИК, ГАДААД ХЭЛ