ПРОГРАМ ХАНГАМЖ
“Үйлдвэрлэлийн 4-р хувьсгал (Технологийн 4-р хувьсал) бүхнийг өөрчилнө.”
Байгаль, нийгэм, эдийн засаг, хөдөө аж ахуйн үзэгдэл үйл ажиллагааг автоматжуулах, програм хангамж бүтээх, шинэчлэн хөгжүүлэх, өргөтгөх чадвартай, цаашид өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх чадамжтай мэргэжилтэн бэлтгэхэд чиглэнэ.
МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР
АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ, АЛБАН ТУШААЛ
Монгол улс өргөн дэлгэр, үржил шим бүхий газар нутагтай. Иймээс хотжилтыг сааруулах, хөдөө аж ахуйн салбарыг дэмжих бодлого хийгдэнэ. Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал - 2030-д хөдөө аж ахуй салбарын хөгжилд тэргүүлэх ач холбогдол өгч хөгжүүлнэ гэж заасан байдаг.
Уг хөтөлбөрийн онцлог бол хөдөө аж ахуйн үйл ажиллагааны процессын мэдлэгтэй, үүнийгээ програмчлах, автоматжуулах чадвартай мэргэжилтэн бэлтгэдгээрээ ялгардаг.
Програм хангамжийн мэргэжилтэн нь дэлхийн аль ч улс оронд ажлын өндөр үнэлэмжтэйгээр ажиллах, мэдээлэл технологийн компани байгуулах, бүтээгдэхүүнээ зах зээлд нэвтрүүлэх, борлуулах давуу талтай.
МЭРГЭЖЛИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ, ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГА
Үйлдвэрлэлийн 4-р хувьсгалын энэ цаг үед “бидний өнөөдөр хийж буй ажлын тал нь ямар нэг робот юм уу програм хангамжаар хийгдэх болно”. Үүнээс үүдэлтэй ирээдүйд маш олон ажлын байр үгүй болно. Ухаалаг төхөөрөмжийг ашиглах чадварыг мэргэжил харгалзахгүй шаардах болно. Иймээс хамгийн эрэлт хэрэгцээтэй ажлын байр бол програм хангамжийн мэргэжилтэн байх болно.
Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх хичээл: МАТЕМАТИК, ФИЗИК